Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
PSLV-C37 нь сансрын нэг нислэгээр 104 хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орууллаа

Өнөөдөр (2017-2-15) Энэтхэгийн стандарт цагаар өглөөний 09:28 цагт Срихарикота дахь Сатиш Дхаваны Сансрын Төвөөс Энэтхэгийн Сансар Судлалын Байгууллага (ЭССБ)-ын  PSLV-C37 зөөгч пуужин 103 хиймэл дагуул бүхий 714 кг жинтэй Картосат-2 цуврал хиймэл дагуулыг сансаын тойрог замд орууллаа.

Сансарын нэг нислэгээр өмнө нь хэзээч ийм олон тооны хиймэл дагуулуудыг сансарын тойрог замд оруулж байгаагүй билээ. Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн сансар судлалын шинжлэх ухааны хамт олон, нийт ард түмэндээ энэхүү гайхамшигт ололт амжилтын халуун баяр хүргэлээ. Энэ бол PSLV зөөгч хөлгийн 38 дахь дараалсан амжилттай болж буй сансрын нислэг юм. 104 хиймэл дагуул урьдчилан төлөвлөсний дагуу PSLV-н дөрөвдөгч шатанд тус тусдаа  тойрог замд амжилттай орлоо. PSLV-н тойрог замд оруулсан Энэтхэгийн хиймэл дагуул одоо 46 боллоо.

Картосат-2 цуврал хиймэл дагуулаас авсан дүрс нь газар зүй, хот, хөдөө, далайн эргийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх ба замын хяналт, ус түгээлт, газар зүй, хүний үйлдлээс хамааралтай өөрчлөлтийг тандах, газрын мэдээллийн систем (ГМС) болон газар зүйн мэдээллийн систем (ГЗМС)-д ашиглагдана.
Энэхүү мэдээллийн иж бүрдэл нь 500 хот төлөвлөлт хийх  Амрутын хот төлөвлөлтөд ашиглаж болно. ЭССБ-ын нано хиймэл дагуулууд INS-1 ба INS-2-г бас хөөргөжээ. 

Олон улсын чухал ач холбогдол бүхий зургаан орны 101 нано-хиймэл дагуулыг хөөргөлөө. Эдгээрийн 96 АНУ-ынх, тус бүр нэгийг  Израйль, Казахстан, АНЭУ, Нидерланд ба Швейцарь улсынх байв. Өнөөдрийн сансрын нислэг ийнхүү амжилттай болноор Энэтхэгийн PSLV-ийн зөөгч пуужингаас хөөргөсөн хиймэл дагуулын тоо 180-д хүрчээ.

Тодорхой тогтсон цаг хугацаа, сансрын нэг нислэгийн хүрээнд олон тооны хиймэл дагуулуудыг хөөргөх үйл ажиллагааг бодит ажил болгоход техникийн олон сорилт тулгарсан. Бүх 104 хиймэл дагуулыг тойрог замд найдвартай оруулах, тойрог замд орсны дараа тэдгээр хиймэл дагуулуудын тойрог замын амьдралын хэмнэлийг найд­вар­­тай хангах зэрэг нь нарийн нягт ажил­лагаа шаардсан. Энэхүү нислэг нь ЭССБ-ын гайхамшигт ололт амжилтыг илтгэсэн төдийгүй ЭССБ нь сансар судлалын найдвар­тай түнш болохыг нь батлан харууллаа.
0 Сэтгэгдэл
104-g oruulaad baixad 46 bolood baidag sonin yumaa
Хамгийн их уншсан