Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ Тамирчид шалгаруулж авна АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна “Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина Т.Мөнхсайхан: Эмнэлгийн нэн яаралтай, шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй
Та роботод ажлаа алдах эрсдэлтэй юу

Б.СЭВЖИДМАА

Ирэх 13 жилийн дотор Британийн төрийн албан хаагчдын нийт орон тооны 90 орчим хувийг роботууд эзэлж болзошгүй гэсэн судалгааг “Reform” байгууллагаас гаргажээ. Тэдний гаргасан “Work in Progress” илтгэлд дурдсанаар төрийн албанд ажилладаг 250 мянган хүн 2030 он гэхэд ажлаа роботуудад алдах эрсдэлтэй байгаа аж. Үүнээс өмнө Оксфордын их сургуулийн “Deloitte” фирмтэй хамтран хийсэн судалгаагаар Британи улсын хэмжээнд ирэх 15 жилийн дотор “дахин давтагддаг үйл ажиллагаа бүхий” захиргааны шинжтэй 1,3 сая ажлын байрыг роботууд эзлэх магадлалтай гэсэн дүн гарч байсан юм. Тэр дунд багш, нийгмийн ажилтан, цагдаагийн офицеруудыг хүртэл компьютерээр програмчилсан роботууд орлох боломжтой гэлцэж байгаа юм. 

Ийнхүү хүн төрөлхтөн технологийг хөгжүүлэх тусмаа ажлын байраа роботуудад алдах “аюултай” болоод байна. 2020 он гэхэд өндөр хөгжилтэй орны таван сая хүн роботуудад ажлаа алдана гэсэн тооцоог судлаачид гаргаад буй. Хиймэл оюун ухаан, робот, биотехнологийн хөгжил нь хүн төрөлхтний амьдралд “аж үйлдвэрлэлийн дөрөв дэх хувьсгал” хийж, зөвхөн үйлдвэрийн ажилчин гэлтгүй цагаан захтнууд, засаг захиргааны ажилтнууд, ур чадвар шаардсан мэргэжилтнүүд хүртэл ажилгүй болохоор байгаа юм. Тийм ч учраас өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн форумын үеэр өндөр хөгжилтэй 15 улсын томоохон  350 гаруй компанийн удирдлага, төлөөлөгчид  энэ тухай тусгайлан хэлэлцсэн юм. Дэлхийн нийт ажиллах хүчний 65 хувь нь эдгээр улс, эдгээр компаниудад харьяалагддаг учраас хөдөлмөрийн зах зээлд гарч буй томоохон өөрчлөлтийг авч хэлэлцэх нь зайлшгүй юм.



Ер нь, судлаачдын үзсэнээр 2020 он буюу гурван жилийн дараа гэхэд роботуудад 7,1 сая ажлын байр алдах тооцоо байгаа ч тухайн цаг үеийнхээ шаардлагаар технологи, мэргэжлийн үйлчилгээ, медиа зэрэг салбарт шинээр 2,1 сая ажлын байр үүсэх учир цэвэр ажилгүй болох хүний тоо таван сая гэж тооцжээ.  
Ажлын байргүй болох эрсдэлтэй салбар нь зөвхөн үйлдвэрийн, гар ажиллагаа шаардсан ажил мэргэжлүүд биш хүмүүсийн санаанд оромгүй мэргэжлүүд байгаа юм. Тухайлбал, ажлын байргүй болох 90 хувийн эрсдэлтэй мэргэжлийн тоонд аялал жуулчлалын хөтөч, нарийн боовчин, эмийн сангийн лаборант, даатгалын менежер, худалдагч, татварын байцаагч, телемаркетер, нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтнууд орж байна.

Тэгвэл эмч, сэтгэл зүйч, лам хувраг, нийгмийн ажилтнууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цагдаа, мөрдөн байцаагч, багш гэх мэт мэргэжилд ажиллах арга барилын хувьд өөрчлөлт гарч магадгүй ч робот болон автомат системд тийм ч амар ажлаа алдахгүй нь.

Өнөөдөр хиймэл оюун ухааныг асар өндөр түвшинд хөгжүүлж, хүний бүхий л хэрэгцээнд ашиглаж, аливаа үйлдлийг автоматжуулахыг эрмэлзэж байгаа учраас үйлдвэрлэлийн салбарынхан хамгийн түрүүнд ажлаа алдаж байгаа юм. Өнөөдөр үйлдвэрлэлийн салбарын бүх үйлдлийн 10 хувийг  робот юм уу автомат машин гүйцэтгэж байгаа бол 2025 он гэхэд 45 хувь болж нэмэгдэнэ хэмээн “Bank of America”-гийн шинжээчид тооцжээ. Мөн 2020 он гэхэд интернэтэд холбогдох төхөөрөмжийн тоо одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 50 тэрбумд хүрнэ. Тэр хэрээр Америк гэхэд ажлын байрныхаа тал хувийг компьютерт алдах эрсдэлтэй болоод байгаа аж.

Мэдээллийн шинжээч, банкир гэх мэт ур чадвар шаардсан өндөр түвшний ажил мэргэжлийг хүртэл хиймэл оюун ухаант робот гүйцэтгэх боломжтой болж байгаагийн дээр робот болон ухаалаг тоног төхөөрөмжийн үнэ өртөг жил ирэх тусам буурч буй нь ажил олгогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Технологийн дэвшил, робот, автомат системийг ашигласнаар ажил олгогчдын зардал өнгөрсөн 10 жилд 27 хувиар буурсан бөгөөд ойрын 10 жилд мөн 22 хувиар багасах төлөвтэй байна. Технологийн дэвшил нь бизнес эрхлэгч компани, ажил олгогчийг бага өртөг зардлаар өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой болгохоос гадна роботууд хүний дуу хоолой, нүүр царайг таньдаг болон хөгжсөнөөр үйлчлүүлэгчтэй харилцах ажлыг хүртэл гүйцэтгэдэг болоод буй.

Роботыг хамгийн өргөнөөр ашигладаг Японд гэхэд машины үйлдвэрт 1000 ажилтан тутамд 1520 робот ногддог болжээ. Хятад ч энэ тал дээр Японоос суралцаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд робот худалдан авсан тоогоор дэлхийд тэргүүлж байна. Одоо дэлхийн нийт роботын 25 хувийг Хятад худалдан авдаг болжээ.

Ийнхүү жил ирэх тусам роботуудад ажлын байраа булаалгах эрсдэлтэй болж байгаа тул улс орнууд хөдөлмөрийн хүчээ бодлоготойгоор бэлтгэж, ажлаа алдах эрсдэлтэй мэргэжилтнүүдийг дахин сургах, ур чадварыг нь сайжруулах шаардлага тулгарч байна.

“Нийтээрээ ажилгүй болж, хүн амын дундах тэгш бус байдал улам газар авахаас сэргийлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулах, хөдөлмөрийн хүчээ хөрвөх чадвартайгаар бэлтгэх,  насанд хүрэгчдийг дахин сургах нь нэн чухал болоод байна” гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хэлж байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдүүдийн 65 хувь нь ирээдүйд эгэл жирийн ажилчин болно. Гэтэл тэднийг төгсөөд гарах үед жирийн ажилчин шаардлагатай ажлын байр гэж байхгүй болсон байна.  Тийм  учраас л ирээдүйн ажиллах хүчийг ажлын байраар хангахын төлөө одооноос бодлого тодорхойлогчид анхаарах хэрэгтэй болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан