Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
Ж.Ариунаа: Усны үнэ литр тутамдаа 5 МӨНГӨӨР нэмэгдсэн
-Усны үнийг ямар шалтгаанаар нэмэх болсон юм бэ. Нийтээр дагаж мөрдөх үнэ тарифт өөрчлөлт оруулах бол эхлээд олон нийтэд мэдээллэсэн байх үүрэгтэй. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай зөвлөл Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тухай хуулийн дагуу 2012 онд байгуулагдсан. Зөвлөл байгуулагдахаас өмнө усны үйлчилгээний үнэ тарифыг хангах байгууллагаар орон нутгийн Засаг дарга нартай тохиролцож мөрддөг байсан. 2016 оны долдугаар сараас эхлэн Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийтээр дагаж мөрдөж байгаа үнэ тарифт олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Энэ дагуу бид олон нийтийн дунд санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 88.5 хувь нь усны үнэ бага. Үнэ нэмэхэд татгалзах зүйлгүй гол нь үйлчилгээ чанартай байх ёстой гэсэн санал ирсэн. Хуульзүй дотоод хэргийн сайдад үнэ тарифыг заавал бүртгүүлж тэндээс хяналт тавьж бүртгэлжүүлдэг. Үүний дараа шийдвэр гарсан.
Мөн ямар ч үнэ тарифыг нэмэхэд 30 хоногийн өмнө олон нийтэд мэдээлсэн байх үүргийн дагуу манай зөвлөлөөс өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн үнэ нэмэх талаар тулгарч байгаа шаардлагыг олон нийтэд хүргэж байсан.
-Хамгийн сүүлд 2015 онд нэг метр куб усны үнэ 480 төгрөгөөс 500 болж өсч байсан. Энэ удаад хэрхэн өөрчлөлт орж байна вэ?
-2010 оноос хойш усны үнийг хөдөлгөхгүй байж байгаад 2012 онд ус ашиглагч байгууллагууд өөрсдөө үнээ гаргаад манайхаар хянуулдаг байсан. Ингээд 2014 оны долдугаар сард анх удаа үнэ нэмэгдсэн. Түүнээс хойш нийслэлийн усны үнэ 2015 онд шинэчлэгдэж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Орон сууцны конторуудын санхүүгийн чадавхи буурч ус үнэгүйдсээр байна. Үнийн өсөлтийн талаар нийслэлээр жишээ авахад хотод амьдарч байгаа хүн литр усыг 50 мөнгөөр авч байсан.
Үүнийг 55 мөнгө болгож литр усанд 5 мөнгө нэмсэн гэсэн үг. Харин бохир усыг 6 мөнгөөр нэмсэн. Гэтэл гэр хороололд амьдарч байгаа иргэд 100 метр явж худгаас литр усыг хоёр төгрөгөөр худалдан авч зөөдөг. Харин бид дэлгүүрээс литр усыг 500 төгрөгөөр авдаг. Ингээд бодохоор орон сууцанд оршин суугчид харьцангуй хямд үнээр ус авч байна. Нийслэлд хүн амын нягтрал их гэдгээрээ тариф буудаг бол орон нутагт өндөр байна. Усыг хэтэрхий үнэгүйдүүлснээс замбараагүй хэрэглээ нэмэгдэх болсон.
-Тэгэхээр усны үнэ бага байгаагаас замбараагүй хэрэглээ үүсч үнээ нэмсэн гэсэн үг үү?
-Нэг метр куб усыг дамжуулан түгээж байгаа өөрийн өртөг нь 984 төгрөг байдаг. Гэтэл бид 550 төгрөгөөр тогтоосон. Бид хэрэглэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэсэн үүднээс өртгийнхөө дөнгөж 60 хувиар тооцож байна. Нэмсэн хэрнээ өртгөө нөхөж чадахгүй л байна. Үүнээс болоод салбарын хэмжээнд 2015 онд 284.4 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж 248 тэрбум төгрөгийн орлого олж 36 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Хуримтлагдсан алдагдал 156 тэрбум болсон. Ус хангамжийн байгууллагууд өөрсдийнхөө шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ямар ч боломжгүй болсон. Энэ мэт шалтгаанаас болж усны үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.
-Үнэ нэмэгдэхэд иргэдийн нуруун дээр ачаа хэр ирэх бол. Жишээгээр тайлбарлавал. Усны үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх асуудал гарах вий?
-Тоолууртай айлын дундаж хэрэглээ хоногт нэг хүн 100 литр, сард гурван метр куб ус хэрэглэдэг гэж тооцвол өмнө нь 3000 төгрөг төлдөг байсан бол шинэ тарифаар 3036 төгрөг болно гэсэн үг. Харин сард 8.6 метр куб ус хэрэглэдэг айлын усны төлбөр 6966 гардаг байсан бол шинэ тарифаар 7912 төгрөг болж зөрүү 946 төгрөг гарч байна. Ингээд бодохоор иргэдэд төдийлөн ачаа болохгүй байх. Олон улсын стандартаар усны үйлчилгээний үнэ тариф айл өрхийн зардлын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн шалгуур байдаг. Манайд 0.16 байгаа бол орлого багатай ядуу өрхүүдийн хувьд хоёр хувьтай байна. Үйлдвэр аж ахуйн нэгжид үнийн нэмэгдэл нийт төлбөрийн 0.03-1.68 хувь байгаа нь аливаа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөхгүй гэсэн тооцоо гарсан.
-Зарим иргэдээс усны мөнгө нэмэгдээд байрны мөнгө их гарлаа гэсэн гомдол ирж байгаа?
-СӨХ усны үнэ өөрчлөгдсөнтөй холбоотойгоор үнэ нэмэх шаардлагагүй. СӨХ гэдэг байгууллага нийтийн эзэмшлийн үйлчилгээнд хийгдэж байгаа засвар үйлчилгээндээ төлбөр авах ёстой. Түүнээс биш усны үйлчилгээний төлбөр авдаг байгууллага биш. Усны хуульд ус хангамжийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Орон сууцны конторууд тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр СӨХ нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулж байгаа байрууд бий. Ийм 300 гаруй байгууллага байсан манайх танасаар одоо 60 гаруй үлдсэн. Энэ нь хотхоноороо биш ганц орон сууц бариад эзэнгүй хаяад явчихдаг байдал бий. Манай улсын хууль эрхзүй хоорондоо уялдаагүйгээс иймэрхүү асуудал гардаг.
-Гэрт хүнгүй усны хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа хэмээн иргэд гомдоллодог. Энэ тохиолдолд хаана хандах вэ?
-Гол нь иргэд өөрсдөө хяналттай байх хэрэгтэй. Усны тоолуур гэдэг хэрэглэгчийн өмч. Цахилгааны тоолуур цахилгаан түгээх сүлжээ буюу хангагчийн өмч байдаг учраас орцонд байгаа тоолуурын заалтыг баталгаажуулахыг цахилгаан түгээх сүлжээ хариуцаж тоолуурын заалтыг өөрсдөө бичдэг. Усны заалт тухайн айлын гэрт байгаа тул хэрэглэгчийн өмч. Орон сууцны конторын байцаагчид сар болгон айлуудаар орж бичилт хийх үүрэгтэй. Гэхдээ хүнгүй айл байна, зарим нь дургүйцнэ. Хэрэглэгч нэгэнт өөрийнхөө хэрэглэсэн тоолуурын заалтыг өгөх гэж байгаа учраас сар болгон тогтмол хугацаанд өөрийнхөө заалтыг байцаагчтайгаа давхар хяналттай аваад тэмдэглэж байх ёстой. Ингээд улиралд нэг удаа хоёр талаасаа гарын үсэг зураад баталгаажилт хийж явах хэрэгтэй. Нөгөө талаас орон сууцны контор заалтыг цаг тухайд нь авч байгаагүйгээс болж бага багаар бичиж явж байгаад жилийн эцэст хуримтлагдснаас болоод гэнэт их ус бичигдэх маргаан гардаг.
Усны заалттай холбоотой асуудал гарвал орон сууцны контортоо хандаад бүр болохгүй бол манайд хандаарай. Хэрэв тоолуур гэмтэлтэй бол стандарчилал хэмжилзүйн төвд шалгуулах ёстой.
-Танай зөвлөлд ямар хүмүүс багтаж байна вэ?
-Зөвлөлд таван гишүүн байна гэж заасан. Дөрөв нь гаднаас байх ёстой. Зөвлөлийн бүрэлдэхүүнд инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжлийн хүн нэг, шинжлэх ухаан талаас ШУТИС-ийн доктор Чулуунхуяг, хэрэглэгчийг төлөөлж Монгол Улсын аудитор Баттогтох, олон нийт төрийн бус байгууллагыг төлөөлж Жигжид гэсэн төлөөлөл багтсан.
Айл өрхүүдээс ус халаасны суурь хураамж гээд 2500 төгрөг авдаг. Энэ мөнгө хаана хэрхэн зарцуулагддаг юм бэ?
-Үүнийг манай газар хариуцдаггүй. Эрчим хүчний зохицуулах хорооны зөвлөлийн үүрэгт багтдаг. Уг зөвлөл цахилгаан, дулаан, халуун усны үнэ тарифыг шийддэг. Зохицуулах зөвлөлүүд аль ч яаманд харьяалагддаггүй. Нам улс төрийн эвслээс хамааралгүй Ерөнхий сайдын мэдэлд харьяалагдаж гишүүд нь хоёроос зургаан жилээр томилогддог.
ALBAN BAIGUULLAGUUDIIN US ZAMBARAAGUI GOOJIJ UUNII TULBURIIG ENGIIN IRGED TULJ BN.HEZEE YAG HEREGLESNEEREE SHUDARGA TULDUG BOLOH YUM BE.
Ус, Дулаан, Цахилгаан гээд дур дураараа суурь үнэ гээд мөнгө нэмж авдаг Энийг хянадаг газар байна уу.
БОЛЬ ДОО.ШИЙДВЭР ГАРГАХ ЭРХТЭЙ ЭНЭ ЗГ-ЫН БОДЛОГО ГЭЖ НАЙ АЛГА.АШИГ ОРЛОГО ОЛОХ АЛДАХ АСУУДАЛ ЭНЭ УСАНД ЯРИГДАХ НЬ ГОЛ БИШ ЕРӨӨСӨӨ ЦЭВЭР УСАА ХАЙРЛАН ХАМГААЛАХ АСУУДАЛ ЧУХАЛ БАЙГАА ЭНЭ ЦАГТ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН ХАРАЛГАН БОДЛОГООС БОЛЖ БАЙГАЛ ЭХ СҮЙДЭЖ БАЙГААГ НЭГ БОДОЖ ҮЗЭЭЧ.5 МӨНГӨӨР БИШ 100 ТӨГРӨГӨӨР НЭМЖ БАЙЖ ХОЙЧ ИРЭЭДҮЙДЭЭ ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ ҮЛДЭЭНЭ ШҮҮ ГЭДГИЙГ БОДМООР ЮМ ДАА.УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.ОДООГИЙН НЭР ТӨР БАЙР СУУРИА АЛДАХААС АЙСАН АРЧААГҮЙ ТӨР ЗАСАГ МАН НАМ.
busdad bitgii naidaj amidar.uurtuu itgeltei baij ikh mongol ulsiin jaakhan uldsen urgun uudam gazar nutagtaa ezen bai.
Б.МЯГМАРЖАВ
Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 94 тоот тогтоолоор усны үнийн тарифт өөрчлөлт орсон. Харин хэрэглэгчийн төлбөрт усны мөнгийг энэ сарын 1-нээс тооцохоор болсон. Энэ талаар тус зөвлөлийн Үнэ тарифын албаны ахлах мэргэжилтэн Ж.Ариунаатай ярилцлаа.
-Усны үнийг ямар шалтгаанаар нэмэх болсон юм бэ. Нийтээр дагаж мөрдөх үнэ тарифт өөрчлөлт оруулах бол эхлээд олон нийтэд мэдээллэсэн байх үүрэгтэй. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай зөвлөл Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тухай хуулийн дагуу 2012 онд байгуулагдсан. Зөвлөл байгуулагдахаас өмнө усны үйлчилгээний үнэ тарифыг хангах байгууллагаар орон нутгийн Засаг дарга нартай тохиролцож мөрддөг байсан. 2016 оны долдугаар сараас эхлэн Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийтээр дагаж мөрдөж байгаа үнэ тарифт олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй гэсэн шаардлага тавьдаг. Энэ дагуу бид олон нийтийн дунд санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын 88.5 хувь нь усны үнэ бага. Үнэ нэмэхэд татгалзах зүйлгүй гол нь үйлчилгээ чанартай байх ёстой гэсэн санал ирсэн. Хуульзүй дотоод хэргийн сайдад үнэ тарифыг заавал бүртгүүлж тэндээс хяналт тавьж бүртгэлжүүлдэг. Үүний дараа шийдвэр гарсан.
Мөн ямар ч үнэ тарифыг нэмэхэд 30 хоногийн өмнө олон нийтэд мэдээлсэн байх үүргийн дагуу манай зөвлөлөөс өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн үнэ нэмэх талаар тулгарч байгаа шаардлагыг олон нийтэд хүргэж байсан.
-Хамгийн сүүлд 2015 онд нэг метр куб усны үнэ 480 төгрөгөөс 500 болж өсч байсан. Энэ удаад хэрхэн өөрчлөлт орж байна вэ?
-2010 оноос хойш усны үнийг хөдөлгөхгүй байж байгаад 2012 онд ус ашиглагч байгууллагууд өөрсдөө үнээ гаргаад манайхаар хянуулдаг байсан. Ингээд 2014 оны долдугаар сард анх удаа үнэ нэмэгдсэн. Түүнээс хойш нийслэлийн усны үнэ 2015 онд шинэчлэгдэж энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Орон сууцны конторуудын санхүүгийн чадавхи буурч ус үнэгүйдсээр байна. Үнийн өсөлтийн талаар нийслэлээр жишээ авахад хотод амьдарч байгаа хүн литр усыг 50 мөнгөөр авч байсан.
Үүнийг 55 мөнгө болгож литр усанд 5 мөнгө нэмсэн гэсэн үг. Харин бохир усыг 6 мөнгөөр нэмсэн. Гэтэл гэр хороололд амьдарч байгаа иргэд 100 метр явж худгаас литр усыг хоёр төгрөгөөр худалдан авч зөөдөг. Харин бид дэлгүүрээс литр усыг 500 төгрөгөөр авдаг. Ингээд бодохоор орон сууцанд оршин суугчид харьцангуй хямд үнээр ус авч байна. Нийслэлд хүн амын нягтрал их гэдгээрээ тариф буудаг бол орон нутагт өндөр байна. Усыг хэтэрхий үнэгүйдүүлснээс замбараагүй хэрэглээ нэмэгдэх болсон.
-Тэгэхээр усны үнэ бага байгаагаас замбараагүй хэрэглээ үүсч үнээ нэмсэн гэсэн үг үү?
-Нэг метр куб усыг дамжуулан түгээж байгаа өөрийн өртөг нь 984 төгрөг байдаг. Гэтэл бид 550 төгрөгөөр тогтоосон. Бид хэрэглэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэсэн үүднээс өртгийнхөө дөнгөж 60 хувиар тооцож байна. Нэмсэн хэрнээ өртгөө нөхөж чадахгүй л байна. Үүнээс болоод салбарын хэмжээнд 2015 онд 284.4 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж 248 тэрбум төгрөгийн орлого олж 36 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Хуримтлагдсан алдагдал 156 тэрбум болсон. Ус хангамжийн байгууллагууд өөрсдийнхөө шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх ямар ч боломжгүй болсон. Энэ мэт шалтгаанаас болж усны үнэд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.
-Үнэ нэмэгдэхэд иргэдийн нуруун дээр ачаа хэр ирэх бол. Жишээгээр тайлбарлавал. Усны үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх асуудал гарах вий?
-Тоолууртай айлын дундаж хэрэглээ хоногт нэг хүн 100 литр, сард гурван метр куб ус хэрэглэдэг гэж тооцвол өмнө нь 3000 төгрөг төлдөг байсан бол шинэ тарифаар 3036 төгрөг болно гэсэн үг. Харин сард 8.6 метр куб ус хэрэглэдэг айлын усны төлбөр 6966 гардаг байсан бол шинэ тарифаар 7912 төгрөг болж зөрүү 946 төгрөг гарч байна. Ингээд бодохоор иргэдэд төдийлөн ачаа болохгүй байх. Олон улсын стандартаар усны үйлчилгээний үнэ тариф айл өрхийн зардлын таван хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн шалгуур байдаг. Манайд 0.16 байгаа бол орлого багатай ядуу өрхүүдийн хувьд хоёр хувьтай байна. Үйлдвэр аж ахуйн нэгжид үнийн нэмэгдэл нийт төлбөрийн 0.03-1.68 хувь байгаа нь аливаа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөхгүй гэсэн тооцоо гарсан.
-Зарим иргэдээс усны мөнгө нэмэгдээд байрны мөнгө их гарлаа гэсэн гомдол ирж байгаа?
-СӨХ усны үнэ өөрчлөгдсөнтөй холбоотойгоор үнэ нэмэх шаардлагагүй. СӨХ гэдэг байгууллага нийтийн эзэмшлийн үйлчилгээнд хийгдэж байгаа засвар үйлчилгээндээ төлбөр авах ёстой. Түүнээс биш усны үйлчилгээний төлбөр авдаг байгууллага биш. Усны хуульд ус хангамжийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Орон сууцны конторууд тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр СӨХ нь орон сууцны конторын үйл ажиллагаа явуулж байгаа байрууд бий. Ийм 300 гаруй байгууллага байсан манайх танасаар одоо 60 гаруй үлдсэн. Энэ нь хотхоноороо биш ганц орон сууц бариад эзэнгүй хаяад явчихдаг байдал бий. Манай улсын хууль эрхзүй хоорондоо уялдаагүйгээс иймэрхүү асуудал гардаг.
-Гэрт хүнгүй усны хэрэглээ ихсээгүй байхад төлбөр их гарлаа хэмээн иргэд гомдоллодог. Энэ тохиолдолд хаана хандах вэ?
-Гол нь иргэд өөрсдөө хяналттай байх хэрэгтэй. Усны тоолуур гэдэг хэрэглэгчийн өмч. Цахилгааны тоолуур цахилгаан түгээх сүлжээ буюу хангагчийн өмч байдаг учраас орцонд байгаа тоолуурын заалтыг баталгаажуулахыг цахилгаан түгээх сүлжээ хариуцаж тоолуурын заалтыг өөрсдөө бичдэг. Усны заалт тухайн айлын гэрт байгаа тул хэрэглэгчийн өмч. Орон сууцны конторын байцаагчид сар болгон айлуудаар орж бичилт хийх үүрэгтэй. Гэхдээ хүнгүй айл байна, зарим нь дургүйцнэ. Хэрэглэгч нэгэнт өөрийнхөө хэрэглэсэн тоолуурын заалтыг өгөх гэж байгаа учраас сар болгон тогтмол хугацаанд өөрийнхөө заалтыг байцаагчтайгаа давхар хяналттай аваад тэмдэглэж байх ёстой. Ингээд улиралд нэг удаа хоёр талаасаа гарын үсэг зураад баталгаажилт хийж явах хэрэгтэй. Нөгөө талаас орон сууцны контор заалтыг цаг тухайд нь авч байгаагүйгээс болж бага багаар бичиж явж байгаад жилийн эцэст хуримтлагдснаас болоод гэнэт их ус бичигдэх маргаан гардаг.
Усны заалттай холбоотой асуудал гарвал орон сууцны контортоо хандаад бүр болохгүй бол манайд хандаарай. Хэрэв тоолуур гэмтэлтэй бол стандарчилал хэмжилзүйн төвд шалгуулах ёстой.
-Танай зөвлөлд ямар хүмүүс багтаж байна вэ?
-Зөвлөлд таван гишүүн байна гэж заасан. Дөрөв нь гаднаас байх ёстой. Зөвлөлийн бүрэлдэхүүнд инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжлийн хүн нэг, шинжлэх ухаан талаас ШУТИС-ийн доктор Чулуунхуяг, хэрэглэгчийг төлөөлж Монгол Улсын аудитор Баттогтох, олон нийт төрийн бус байгууллагыг төлөөлж Жигжид гэсэн төлөөлөл багтсан.
Айл өрхүүдээс ус халаасны суурь хураамж гээд 2500 төгрөг авдаг. Энэ мөнгө хаана хэрхэн зарцуулагддаг юм бэ?
-Үүнийг манай газар хариуцдаггүй. Эрчим хүчний зохицуулах хорооны зөвлөлийн үүрэгт багтдаг. Уг зөвлөл цахилгаан, дулаан, халуун усны үнэ тарифыг шийддэг. Зохицуулах зөвлөлүүд аль ч яаманд харьяалагддаггүй. Нам улс төрийн эвслээс хамааралгүй Ерөнхий сайдын мэдэлд харьяалагдаж гишүүд нь хоёроос зургаан жилээр томилогддог.
0 Сэтгэгдэл
ORSHIN SUUGCH
МОНГОЛЧУУД УСАА АМААРАА ХЭМЖИЖ ХЭРЭГЛЭДЭГ УЛС. АРДЫН НУРУУНД АЧАА НЭМЭХЭЭР ҮЙЛДВЭР УУРХАЙД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА УСАА САЙН ХЯНА. ТЭГЭЭД Ч ЭЛДЭВ АЛДАГДЛЫГ СУУРЬ ҮНЭЭР ЗОХИЦУУЛСАН ГЭСЭН ХУДАЛ БАЙХ НЭЭ
2017.03.08
2017.02.22
2017.02.22
2017.02.22
2017.02.22