Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүсгүйчүүдийн “зүрхийг эзэмдэгч” сайд

Б.СЭВЖИДМАА

Канадын Ерөнхий сайд Жас­тин Трюдо очсон газар бүртээ, уулзсан бүсгүй бүрийн­хээ сэтгэлийг татаж чаддаг нэгэн гэдгийг энэ хэдхэн зураг нотолно.

АНУ-д айлчлахдаа Ерөнхийлөгч Трампын Иван­ка охинтой зэрэгцэн сууж, үзэсгэлэнт бүсгүйн харааг булааж байсан тэ­рээр Германд зочлохоор ирэх­дээ Германы канцлер Ангела Меркелийн гэр бүлтэй лааны гэрэлд романтик зоог барьжээ. 45 настай, залуухан удирдагчийн биеэ авч яваа байдал, харилцаа, эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг зан чанар нь уулзсан бүсгүйчүүдийг бишрүүлдэг бололтой. Тааламжтайяа инээмсэглэн ширтэх бүсгүйчүүдийн зураг уулзалт болгоноос үлджээ. Тэр дунд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин, жүжигчин Эмма Ватсон, Их Британийн хатан хаан Элизавета гээд олны танил эмэгтэйолон бий.
Жастин Трюдо 2015 онд Ерөн­хий сайд болохдоо танхи­мынхаа гишүүдийн тал хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлс­нээрээ бүсгүйчүүдийг хамгийн их дэмждэг удирдагч хэмээн үнэлэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард Япон улстай хоёр талын хэлэлцээ хийх байсан боловч эхнэртэйгээ хуримын 11 жилийн ойгоо тэмдэглэхээр уулзалтаа цуцалсан удаатай.
Энэ мэт Канадын Ерөнхий сайдад эмэгтэйчүүдийн хүндэтгэл хүлээх олон сайн чанар байдаг бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан