Бүх хот өөрийн өөрийн гэсэн онцлогтой гоё сайхан зүйлтэй байдаг. Гэхдээ энэ гоё сайхан зүйл нь зарим хүнийг айлгаж бас түлхдэг хэмээн Америкийн зохиолч Кристофер Морли бичжээ.
Тэгвэл уран зохиолд л гардаг юм уу гэмээр энэ үгийг үнэн гэдгийг Хятадын орхигдсон хот буюу “сүнстэй” Коулун хэмээн нэрлэгдэж байсан энэхүү хот баталж буй юм.
Гэхдээ өнөөдөр энэ хотын суурин дээр Хонконгийн нэгэн үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэсэн гэдгийг эхлээд сануулчихья. 1993 оноос энэ хотын шинэ амьдрал эхэлсэн юм. Энэ хотын хуучин түүх өнөөг хүртэл олон хүний сонирхлыг татаад байгаа билээ.
Цайз буюу Коулун нь эртний Хонконгийн хамгаалалтын гол хот нь байлаа.19 дүгээр зууны эхээр Английн эзэмшилд Хонконг шилжихэд азгүй Коулун хотыг эзэнгүйдүүлэн орхисон байна. Хот зөвхөн өөрөө өөрийгөө тэжээх ёстой болсон байна. Ийнхүү тус хотод амьдарч байсан хүмүүс өөрийн өөрийн дүрмээр амьдарч эхэлсэн байна. Хүн ам нь өсч, шинэ байшингууд сүндэрлэн хуучныг нь өндөрлөсөөр байлаа. 1987 онд тус хотын нэг ам километрт ногдох хүн ам нь1 сая 255 мянгад хүрсэн бол Хонконгийн төвд 6700 байлаа. Хүн амынх нь энэ ачааллаас болоод нарны гэрэл газарт ч хүрч чаддаггүй байв. Коулун хотыг неон гэрлээр л гэрэлтүүлж, оршин суугчид нь “Сүүдрийн хот” хэмээн нэрлэдэг болов.
Хаягдсан хотыг цагдаагийн оронд дээрэмчид гэмт хэрэгтнүүд нь “хамгаалдаг” байв. Тиймээс байж болох бүхий л бузар булай энэ хотод цэцэглэж байлаа. Мөрийтэй тоглоос, биеэ үнэлэгчид, хар тамхичид, алуурчид, дээрэмчид гээд л…
Байрных нь хонгилын нэг үзүүрт “эрвээхэйнүүд”, нөгөө талд нь архичид, хар тамхичид дүүрсэн харагдана. Айл гэх гэхэд хэцүүхэн оромжных нь дээвэр дор өдөр нь хүүхэд тоглож, шөнө нь архичид цуглан мөрийтэй тоглоно. Ресторанд нь нохойн махаар хийсэн хоол санал болгоно. Гэвч ресторантайгаа хаяа нийлэн хэн хэзээ авч явах нь мэдэгдэхгүй сагасан хогтой савнууд хөглөрнө.
Азаар Хятадын төрөөс энэхүү хотод анхаарал хандуулан хар тамхичид, дээрэмчидтэй яаралтай тэмцэн, ажилгүйчүүдийг нь бүртгэн ажилд оруулж, халдварт өвчинтэй нь тэмцэх, устгах бүхэл бүтэн томоохон багийг ажиллуулсан аж.
Өнөөдрийн Коулун хот маань ийм болжээ.