Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн сурагчид цагаан сараар долоо хоног амрах нь


Энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдөр бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм. Харин оюутан сурагчдын хувьд тусгай зохицуулалт хийгдээгүй ч хотын сурагчид бүх нийтийн амралтын дагуу амрах бол орон нутгийн сурагчид цагаан сараар долоо хоног амрах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан