Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Цэцэрлэг шинээр барьж буй ч хүрэлцээ муутай хэвээр
Он гарсаар нийслэлд чамгүй олон цэцэрлэг ашиглалтад орлоо. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайд шинэ цэцэрлэг ашиглалтад орж, улсын цэцэрлэггүй байсан тус хорооны 120 хүүхдийг цэцэрлэгт хамруулах болов. Энэхүү 211 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил 2010 онд эхэлсэн хэдий ч хөрөнгө мөнгөний асуудлаас үүдэн зогсоод байсан ч зургаан жилийн дараа ашиглалтад орлоо. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг бөгөөд шинээр баригдсан 246 дугаар цэцэрлэгт Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаж хорооны иргэдэд ч ажлын байр шинээр бий болгосон талаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг ярьсан.
Нийслэлд одоогоор 627 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас 407 нь хувийнх аж. Нийслэлийн боловсролын газраас цаашид төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэв. Нийслэлд сургуулийн өмнөх боловсрол хамрагдах ёстой 145047 хүүхэд байгаагаас 101585 нь цэцэрлэгт явдаг. Цаана нь 40 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг. Өөрөөр хэлбэл нийт хүүхдийн 72.3 хувь цэцэрлэгт хамрагдсан юм. Тиймээс олон улсын жишгээр сургуулийн өмнөх насны хүүхдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагдах ёстой гэсэн стандартад хүргэхээр ажиллаж байгаа аж.
Хувийн цэцэрлэгт багш хэрэгтэй байна
Нийслэлийн Боловсролын газар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд шинээр сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж буй иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын хүсэлтийг хүлээж авч эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл ярилаа. Тэрээр “Жил бүрийн хоёрдугаар сарын 1-24-нийг дуустал шинээр сургууль, цэцэрлэг байгуулах аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг. Өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 47 хувийн цэцэрлэг ашиглалтад орж, 4300 хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлсэн” хэмээн ярьсан.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 400 гаруй цэцэрлэгт нийтдээ 25 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байна. Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2017 оноос танасантай холбоотойгоор хувийн цэцэрлэг байгуулах хүсэлтэй иргэн олон байдаг ч мэргэжлийн багшийн хүрэлцээ муу гэнэ. Энэ талаар “Цовоо хүүхдүүд” цэцэрлэгийн эрхлэгч Д.Давхарбаяр “Манай цэцэрлэг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болж байна. Одоогоор бага насны 84 хүүхдийг сурган хүмүүжүүлж байна. Хувийн цэцэрлэгүүд өөрсдөө ашгаа олж, санхүүгээ бүрдүүлж байгаа учраас тухайн ажилтандаа тавих шаардлага өндөр байдаг. Мөн хувийн цэцэрлэгийн ачаалал харьцангуй бага хэдий ч багш нарынхаа ур чадварт өндөр шаардлага тавьдаг. Учир нь, эцэг, эхчүүдээс төлбөр авч байгаа учраас илүү хариуцлагатай ханддаг. Багш нарт энэ нь хүндрэлтэй санагддаг болохоор хувийн хэвшилд ажиллах сонирхол багатай байдаг. Нөгөө талаар хувийн цэцэрлэгийн багш мэргэжилтнүүд өглөөний 07 цагаас оройн 19 цаг хүртэл ажилладаг бол улсын цэцэрлэг 08 цагаас эхлэн 4.30 цаг хүртэл ажилладаг байх жишээтэй. Энэ мэт зөрүүтэй байдлаас болж хувийн хэвшилд ажиллах боловсон хүчин дутмаг байна” хэмээн ярьсан юм. Тэгэхээр цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэж буй энэ үед багшлах боловсон хүчинг түлхүү бэлтгэх шаардлага тулгараад байна.
46 дугаар цэцэрлэг л ажиллахгүй байгаа аж
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2010 онд нийслэлийн төрийн өмчийн бүх, сургууль цэцэрлэгт шалгалт хийж, 27 сургуулийн 29 барилга, 51 цэцэрлэгийн барилгын насжилт дууссан гэх дүгнэлт гаргасан байдаг. Гэтэл өнгөрсөн онд БШУЯ-наас гаргасан тайланд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 232 барилгыг барих шаардлагатай. Үүн дээр 51 барилгын насжилт дууссан учир шинэчлэн барих болон их засвар хийнэ гэжээ. Харин өнөөдөр эдгээр барилгаас зөвхөн 46 дугаар цэцэрлэг л үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм байна. Тус цэцэрлэгийн 300 гаруй хүүхэд цэцэрлэггүй болсон байна. Эдгээр хүүхдийг шилжүүлэн суулгах цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй. Тиймээс нурж уначихаагүй л бол бусад барилгын насжилт нь дууссан цэцэрлэгийн барилгыг ашигласаар л байх нь.
Царцсан барилгууд гэсч байгаа ч...
Аль 2010 онд эхлээд өнөө жил ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн барилга нийслэлд цөөнгүй. Энэ талаарх мэдээллийг авахаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайтай холбогдлоо. Тэрээр “Нийслэлд он гарсаар 121 дүгээр сургуулийн 100 хүүхдийн хүчин чадал бүхий нэг дотуур байр, БЗД-т шинээр 211 дүгээр цэцэрлэг, 127 сургууль, 41 дүгээр яслийн өргөтгөл, 115 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 87 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байр, 246 дугаар цэцэрлэг ашиглалтад орсон” гэв. Энэ ондоо багтаж, СХД-ийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, ЧД-ийн 16 дугаар хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, ЧД-ийн 13 дугаар хороонд 84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, 17 дугаар хороонд цэцэрлэг, ХУД-ийн 11 дүгээр хороонд 35 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтад орох гэнэ.
Жилдээ ганц ч цэцэрлэгийн барилга шинээр барьж, ашиглалтад оруулаагүй он жилүүдийг бодоход цаг уярч байна. Гэвч БШУЯ-наас гаргасан судалгаагаар сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт нэмэгдэж буйтай холбоотойгоор жил бүр улсын хэмжээнд 3000 ор буюу 100 ортой 30 цэцэрлэг барьж, ашиглалтад оруулбал одоогийн хүчин чадлын хомсдолыг бууруулж чадахгүй нэмэгдсээр байх болно гэж үзсэн. Тэгэхээр илүү олон барилга барих зайлшгүй шаардлагатай болж байна. Гэхдээ хувийн бус төрийн өмчийн цэцэрлэгүүдийнхээ барилгыг ашиглалтад оруулах ёстой. Эсвэл хувийн цэцэрлэгүүдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг болвол эцэг эхийн нуруун дээрх ачаа хөнгөрнө. Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр дунджаар нэг сарын төлбөр нь 150 мянган төгрөгөөс эхэлдэг. Эцэг эхчүүд ажил хийж, амьдралаа залгуулахын тулд аргагүй эрхэнд төлбөр төлөөд хувийн цэцэрлэгт хүүхдээ өгдөг тохиолдол олон. Эдгээр хүүхдүүд дээр тун удахгүй барилгын насжилт нь дууссан 51 цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүд нэмэгдэнэ гэдгийг ч нарийн тооцоолох шаардлагатай болж байгааг анхаарах цаг ирж.
Б.ЦЭДЭВСҮРЭН
-Нийслэлд барилгын насжилт нь дууссан 50 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулсаар л байна-

0 Сэтгэгдэл