Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хулгайд алдсан Нобелийн медалиа эргүүлэн авчээ

Б.СЭВЖИДМАА

Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатяртхи хулгайд алдсан Нобелийн шагналаа эргүүлэн олж авч чаджээ. Түүний гэрээс Нобелийн медаль, батламж болон бас бус үнэт эдлэл хулгайд алдсаныг цагдаагийнхан илрүүлж, гурван сэжигтнийг баривчилсан байна.

Кайлаш Сатяртхи 2014 онд Пакистан охин Малала Юсуфзайн хамт Нобелийн энхтайвны шагнал хүртсэн билээ. “Хүүхэд насыг хамгаалъя” хэмээх хөдөлгөөнийг улс орондоо өрнүүлж, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүний наймааны эсрэг насаараа тэмцэж явааг нь үнэлэн Нобелийн хороо хүндтэй шагналаа гардуулсан юм.  Нобелийн шагналыг дагалдаж сая орчим ам.доллар ирдэг ч медаль өөрөө чамгүй үнэ цэнэтэй. Нобелийн шагнал хүртэж байсан зарим эрдэмтэн судалгааны ажлаа санхүүжүүлэх гэж, зарим нь зайлшгүй мөнгөний шалтгаанаар медалиа дуудлага худалдаагаар зарсан тохиолдол цөөнгүй бий. Үүнээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь ДНК-ийн бүтцийг нээсэн эрдэмтэн Жэймс Ватсоны медаль юм. Түүний медалийг Оросын тэрбумтан дөрвөн сая доллараар худалдан авч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан