Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагаан ордон зөвлөхөө хамгаалсангүй

Б.СЭВЖИДМАА

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинн ОХУ-тай холбоотой асуудлаар хэвлэлүүдийн асуултад ээрэгдэж, эвгүй байдалд орсон ч Цагаан ордон түүнийг хамгаалсангүй. Түүнийг Д.Трампын бүрэн эрхийн хугацаа эхлэхээс долоо хоногийн өмнө ОХУ-ын албаны хүмүүстэй тус улсад тавьсан хоригийн талаар ярилцсан гэдэг мэдээлэл цацагдаад байгаа юм. Тэрээр эхэндээ ийм явдал болсныг үгүйсгэж байсан ч сүүлдээ тодорхой зүйл хэлж чадахгүй нь хэмээн хариулт өгөхөөс татгалзах болжээ.

Тус улсын хууль ёсоор энгийн иргэн гадаад бодлогод оролцох хориотой атал Майкл Флин тодорхой албан тушаалд ч очоогүй байхдаа ОХУ-ын албаны хүмүүстэй хоригийн талаар хэлэлцсэн байж магадгүй болов. Маргаан дагуулсан энэ асуудлаар Ерөнхийлөгч Трамп ямар бодолтой байгаа, тэрээр зөвлөхийнхөө санааг дэмжиж байгаа юу гэсэн асуултад Цагаан ордны бодлогын зөвлөх хариулахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл Цагаан ордон Трампын зөвлөхийг хамгаалахаас зайлсхийж байгаа нь Майкл Флинийг ажлаа өгөхөд ч хүргэж магадгүй гэсэн таамаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан