Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

15 дахь жагсаал


Б.СЭВЖИДМАА


Ерөнхийлөгч Пак Гын Хэг нэн даруй огцруулахыг шаардсан жагсаалыг ард иргэд нь 15 дахь удаагаа зохион байгууллаа. Пак Гын Хэг парламент нь огцруулахаар шийдсэн ч Үндсэн хуулийн шүүхээс тус шийдвэрийг дэнслэх ёстой. Цэцийн гишүүдийн олонхийн саналаар парламентын шийдвэрийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн цагт Пак Гын Хэг огцруулах шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Үндсэн хуулийн цэцийн санал хураалтад дор хаяж долоон шүүгч оролцож, зургаа нь дэмжсэнээр Пак Гын Хэ огцрох юм. Гэвч одоогоор цэц найман шүүгчтэй байгаа аж.  Өнгөрсөн сард нэг гишүүн нь тэтгэвэрт гарч, түүний оронд ажиллаж байгаа шүүгч бас ирэх сард өндөр насны амралтдаа гарах учир шүүгчдийн ирц хүрэлцэхгүй байх магадлалтай. Харин солонгосчууд энэ мэт асуудлаас болж Ерөнхийлөгчийг огцруулах асуудал хойшлох вий гэж болгоомжилж, цэцийн гишүүдийг нэн даруй шийдвэрээ гаргахыг шаардаж байна.

Энэ удаагийн жагсаал он гарснаас хойш хийж буй өмнөд солонгосчуудын хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн боллоо. Сөүлийн төв талбайд болсон жагсаалд 750 мянган хүн оролцож, улс даяар нийт 800 мянган хүн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгджээ. Тэд -6 хэмийн хүйтэнд газар суун эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсагчид дунд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдээд буй Мун Жэин оролцжээ.
Энэ үеэр Сөүл Плазад Пак Гын Хэгийн дэмжигчид мөн давхар жагсаал хийжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан