Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Туркиш Эйрлайнс-ын дараагийн “бай” нь Монгол уу


Либералчлах нь үнэ бууруулах шилдэг арга болохгүй тохиолдлууд байж болдог. Тэр тусмаа нисэхийн сал­барт мангасуудтай болгоомжтой тоглох ёстойг жижиг орнуудад сануул­га болох жишээ буюу Гүржид то­хиолд­сон явдлаар “Форбс” сэтгүүл тайл­барлан нийтэлжээ. Үнэ бууруулах нэ­­­рээр либералчилсан нь сүүлдээ үндэсний агаарын тээврийн салбараа сүй­рүүлж, гадны том компанийн эрх­шээлд лавхан оруулсан тухай уг нийт­лэ­­лийг уншсаны дараа Монголын ир­гэний агаарын тээврийн салбар Гүр­­жийн алдааг давтах вий гэсэн зов­нил уншигч танд өөрийн эрхгүй тө­рөх биз ээ. Дашрамд дурдахад, Гүржийн агаарын тээврийн салбар нь Мон­голтой харьцуулахад нэлээн том зах зээл­­тэй, олон тээвэрлэгчтэй байсан юм.

СААКАШВИЛИ БА ГҮРЖИЙН БҮТЭЛГҮЙ ТУРШИЛТ

Иргэний нисэхийн салба­раа өөрчлөн байгуулсан Гүржийн турш­лагыг бүтэлгүйд тооцохын учир:

Зургадугаар сарын 26-ны өдөр, Одесс мужийн шинэ губернатор Саакашвили Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Госавиаслужба (ГАС)-ын даргын зөвлөлийн хуралд ирж, тус агентлагийн дарга Денис Антонюкийг Украины хамгийн том агаарын тээвэрлэгч, Международные авиалинии Украинын (МАУ)-ийн ашиг сонирхлыг лоббидож, авилга, хээл хахууль авсан гэж дайрчээ. Удалгүй губернатор Саакашвили Дэд бүтцийн сайд Андрей Пивоварыг оролцуулсан хэвлэлийн бага хурал хийж, мөн иргэний нисэхийн дарга, салбарын удирдлагуудыг илт заналхийлсэн үг хэлжээ. Хэдийгээр авилга, хээл хахуультай тэмцэхээ тунхаглан, гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаард­лагатайг ярьсан боловч, үүний цаана жирийн иргэдийн эрх ашиг, итгэл үнэмшлээр тоглож наадсан байна. Үнэн хэрэгтээ Саакаашвили нь түрэмгий байдлаар Туркийн нисэх компаниудын болон Стамбул хотын нисэх онгоцны буудлын ашиг сонирхлыг хамгаалсан нь баригджээ. Өөрийн хэлсэн үгэнд байнга Гүржийн эдийн зас­гийн либералчлалын турш­лагыг дурьдаж, тоо баримт иш татжээ.

Иймд, Гүрж хэрхэн өөрийн нисэхийн салбар аа өөрчилснийг эргэн санацгаая.
2005 онд Михаил Саа­кашвили Гүржийн Ерөнхий­лөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгаад гомдоллосон байдаг. Үндэсний тээвэрлэгч нарын өртөг бууруулах боломж­гүйг үндэслэлтэй тайлбар, баримтыг төрийн зүгээс хүлээн авалгүй, «Хямд нислэг санал болгож чадахгүй бол, чаддаг гадаадынхны нислэгээр нисэг!» гэсэн хариу өгчээ.
Гүрж рүү нислэг үйлдэх бүх хяз­гаарлалтуудыг нэг өдөр байхгүй болгож, гадаадын дурын тээвэрлэгч Гүр­­жийн дурын нисэх буудал руу нисэхдээ зөвшөөрөл авах шаард­лагагүй болжээ.

Үүний үр дүнд хэдхэн жилд Гүржийн 17 агаарын тээвэрлэгчээс 3 нь л үлджээ. Гадаадын тээвэрлэгч нараас Туркийн “Turkish Airlines” хамгийн их идэвхжиж Стамбулаас нислэгийн тоог даруй нэмж өргөжлөө. Үүнд олон шалтгаан бий.
Нэн түрүүнд, нэг тал нь хязгаарлалтуудаа үгүй болгож байхад, нөгөө талуудаас нэг нь ч ийм үйлдэл хийгээгүй, Гүржийн Засгийн газар нэг талын шийдвэр гаргасан байхад Украинаас, эсхүл Италиас Гүрж рүү нислэг үйлдэхэд тухайн улсуудын төрөөс зөвшөөрөл авах шаардлага хэвээр үлджээ.Хоёрт, гүржүүд гадаадын зорчигчдын урсгалыг өөрийн улсад нэмэгдүүлэх арга олж чадаагүй, таатай нөхцөл бүрдүүлээгүй болно. Үүнд,  зорчигч урсгалын үндсэн чиглэл болох ОХУ, Шенгены орнуудад зорчиход виз шаардлагатай тул энэ нь төдийлэн урс­гал нэмэгдүүлэх боломж олгохгуй байгаа юм.

Гадаадын авиакомпаниу­дад Гүржийн нийслэл Тбилиси хот уу нислэг үйлдэхээс татгалзахад хүргэж байсан ганц шалтгаан нь нисэх онгоцны буудлын хуучирсан терминалууд байв. Улсын төсөв, сан хөмрөг ядруухан, мөнгөгүй байсан тул, нисэх буудлын терминалын хөрөнгө оруулагчид тус байгууламжийг түрээслүүлэх шийдвэр гарчээ. Үүний үр дүнд, 2005 оны намар Тбилиси хотын, 2007 онд Батуми хотын нисэх онгоцны буудлууд тус тус 20 жилийн хугацаатайгаар Туркийн TAV компанид шилжжээ. Түрээсийн гэрээгээр хөрөнгө оруулагч нар онгоцны буудлуудын шинэчлэл, барилга, хөөрөх-буух зурвасын сэргээлтэнд 100 гаруй сая ам.доллар оруулах болсон байна.

Гүржийн тал өөрийн талаас, тус буудлуудын үйл ажиллагаанд оролцохгүй, тус буудлуудаас 100 километрийн радиуст өөр нисэх онгоцны буудал ажиллуулахгуй, барилгын зөвшөөрөл олгохгуй байх амлалт өгч, үүрэг авч. Түрээсийн төлбөрийг Батуми нисэх онгоцны буудлын хувьд хорин жилийн хугацаанд 1 (нэг) доллар байхаар тогтжээ.

Туркийн “TAV Airports Holding” компани нь Хорват, Гүрж, Македони, Тунис, Саудын Араб, Туркэд байрлах олон улсын нисэх буудлуудын менежмент, удирдлагыг гүйцэтгэдэг компани юм. Тус компанийн «цуглуулгын гол бриллиант» нь Стамбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал юм. Олон улсын шинжээчдийн судалгааны дүнгээр тус буудал нь сүүлийн таван жилд хамгийн хурдан хөгжиж буй хаб буудал юм.

2014 онд тус буудлаар 56 сая 767 мянган зорчигч үйлчлүүлснээс 76 хувь нь “Turkish Airlines”-ийн зорчигч байв. Нисэх онгоцны буудал, авиакомпани хоёрын бизнесийг хамааруулж, уялдуулан зохилдуулж хийдэг. Тус компанийн мэдэлд байдаг бүх нисэх онгоцны буудлууд нь (Анталья болон Медина хотынхоос бусад) нэг л зорилготой ажилладаг. Энэ нь Стамбулын Ататюркийн нэрэмжит буудлын зорчигч урсгалыг хангахад оршино. Түүнийг нислэгийн хуваарь болон хөнгөлөлтийн системээр дамжуулж хамгийн таатай нөхцөлүүдийг үндсэн үйлчлүүлэгч “Turkish Airlines”-д үзүүлдэг ба  өрсөлдөгч нарт нь эсрэгээр, тэдгээрт зориулагдан бүрдүүлсэн нөхцөлүүд нь өрсөлдөгчдийг нь тус бизнесээс татгалзахад хүргэдэг байна.

Энэхүү аргыг гүржүүд их удалгүй мэдэрсэн болно. Европын авиакомпаниуд Гүрж рүү нислэг эхлүүлэхээс татгалзсаар байв. Шалтгаан нь дээр дурдсанаас гадна Гүржийн үндсэн нисэх буудлуудын шинэ удирдлагын зүгээс таатай нислэгийн хуваарийг өгөхгүй байх, төлбөр хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг болно.
Эцсийн үр дүнд нислэгийн тийзний үнэ хямдарч чадаагүй юм. Зарим тохиолдолд зорьсон газраа очиход бүр хүндрэлтэй болжээ. Иймээс Гүржийн болон зарим гадаадын компаниуд Стамбулаар дамжин гүйцэтгэгдэж байгаа Туркийн авиа компаниудад өрсөлдөөнд ялагдаж, нислэгээ хаахад хүрчээ.

2010 он гэхэд Тбилисиинхэн нэг зүйлийг ойлгосон байна. Энэ нь хямдхан шууд нислэгүүд үгүй болсноор Ерөнхийлөгч Саакашвилийн удирдах эринд үндэсний гол бахархал болсон далайн хот Батуми болон түүний эргэн тойрны цанын баазуудыг зорих гадаадын жуулчид бүр их үнэтэй, хүндрэлтэй болсноос тоо нь багасжээ.
Туркийн хөрөнгө оруулагчдыг совесть-той байхыг хүссэн Гүржийн удирдлагын хожимдсон оролдлогууд тэдгээрийг үл тоох хандлагыг мөргөж үгүй болох нь тэр. Аргагүйдсан гүржүүд Поти хотод социализмаас үлдсэн нисэх буудлыг сэргээн ашиглах шийдвэр гаргажээ. Эдийн засгийн чөлөөт бүс болгон зарлаж, арабаас хөрөнгө оруулагчдыг олжээ. Гэвч хуульчид Туркийн “TAV Airports Holding”-тэй хийсэн гэрээний нөхцөлүүдийг дахин анхааралтай уншихыг сануулав. Түүнд заагдснаар гүржүүд 100 км бүсэд өөр ямарваа нэгэн нисэх буудал ажиллуулахгүй байх үүрэгтэй билээ (Поти Батуми хоёрын хооронд 50 км).

Хөрөнгө оруулагчид олдоогүй тул, гүржийн Засгийн газар өөрийн хөрөнгөөр Күтаиси хот дахь нисэх буудлыг сэргээн засварлажээ. Тус буудлын байрлал нь нийслэл Тбилисээс болон дээр нэрлэгдсэн аялал жуулчлалын бүс болох Батумигаас уул даваагаар тусгаарлагдсан, гэрээний дагуу 100 км илүү алслагдсан юм. Тус буудлын засвар, сэргээн байгуулалтыг жилийн дотор хийж гүйцэтгэсэн боловч, нислэг үйлдэх тээвэрлэгч олох нь илүү хүнд ажил байв. Нэг ч тээвэрлэгч олдсонгүй. Сүүлд нь Засгийн газраас шийдвэр гарган, олон хөнгөлөлт, хураамжаас чөлөөлөх, бүүр багагүй хэмжээний дотаци өгөхөөр болжээ. Украины “Wizzair Ukraine” компани Киев – Кутаиси чиглэлд 2012 оны намар, дараа  нь Унгарын “Wizzair Hungary” компани тус буудлаас Варшав, Будапешт, Катовице, Вильнюс нисэх болж. Өнөөдөр Кутаиси хотыг зорьсон аялагчид найман чиглэлээр зорчих боломжтой байна (Европоос дөрвөн чиглэлд “Wizz Аir” нисч байна). 2014 онд тус буудлаар 218 000 зорчигч үйлчлүүлсэн бол Батуми хотын буудлаар мөн ижил тооны зорчигч дамжсан байна. Тбилиси хотын нисэх буудлаар 1,57 сая хүн үйлчлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, лоукост компаниуд өөрсдийн үүргээ биелүүлж байгаа боловч, Гүржийн төрд энэ нь хэдий хэмжээний зардал болж байгаа нь улсын нууц хэвээр байна.

Харин Гүржийн агаарын тээврийн бизнест үүссэн энэ нөхцөл байдлаас үр жимсийг нь хүртэж байгаа нь мэдээж туркийн “Turkish Airlines”, болон “TAV Airports Holding”. Лоукост тээвэрлэгч зах зээлд орж ирсэн ч энэ хоёрын бизнес барилд огтхон ч нөлөөлсөнгүй. Үнэ, хураамж буурсангүй, Батуми хотоос Европ руу зөвхөн захиалгат чартер нислэгтэй, Тбилисигээс Европын чиглэлд зөвхөн 7 нислэг байгаагаас (европын компаниуд Варшав, Мюнхен, Афин, Рига чиглэлд, гүржийн Airzena Вена, Парис, Амстердам). Бусад бүх нислэг зөвхөн дамжин гүйцэтгэгдэхээр хийгдсэн, дийлэнх нь Стамбулаар дайран өнгөрөх. Стамбул руу өдөрт таван нислэгтэй. “Ryanair” компанийг оруулахаар болсноо Саакашвили зарлаж байсан боловч энэ нь биеллээ олсонгүй, мөн “Wizz Аir “Тбилиси руу нисэх бодолтой байсан ч түүнээс татгалзав.

Энэ нийтлэлийн эхлэлд дурьдсан уулзалт дээр Саакашвили Гүржид 6 сая жуулчин зочилсныг дурьдав. Үнэн хэрэгт 2014 онд гүржийн гурван нисэх буудлаар нийт 2 сая зорчигч нэвтэрчээ. Тус тоо ардчиллын үеийн хамгийн дээд амжилт юм. Саакашвилид итгэн тус тоог бодит гэж хүлээн зөвшөөрсөн ч (үнэн хэрэгтээ зорчигч нарын тал нь гүржүүд юм), зорчигчийг ирж, явж буйгаар хоёр бүртгэж байгаа тул бодит тоо бол 1 сая жуулчин юм.

Гүржийн Дотоод Яамны дүн мэдээгээр 2014 онд Гүржид 2,2 сая жуулчин зочилсон ба энэ нь өмнөх онтой харьцуулахад 7,4 хувиар өссөн байна. Үүнээс түркүүд 29,6 хувь, армянууд 23,9 хувь, азербайжанууд 19,9 хувьр, оросууд 14,2 хувь байв. “Wizz Аir” жуулчны тоог нэмсэн боловч, тэдгээрийн тоо 100 000 хүрээгүй. Саакашвилийн хэлсэн “Гүрж бол Украин биш, Оросоос машинаар амархан зорчих боломжгүй...” гэж хэлснийг нь статистик тоо мэдээ үгүйсгэж байна. Тус яамны бүртгэлээр 2014 онд 413 мянган ОХУ-ын иргэд автотээврийн хэрэгслээр хил давж Гүржид зочилжээ.

Дотоодын нислэг үйлдэх гадаадын тээвэрлэгч олдсонгүй. Батуми-Тбилиси чиглэлд үндэсний тээвэрлэгч Airzena долоо хоногт зургаан нислэг үйлддэг байна. Үнэ тариф нь нэг талдаа 50 евро. “Международные авиалинии Украины” (МАУ) нь Киев-Одесса чиглэлд 31 ам.доллараар нисдэг байна.

Украины Госавиаслужба (ГАС)-ын даргын зөвлөл хуралдсан тэр өдөр, уурлаж бухимдсан Михаил Саакашвили Одессын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гадны хөрөнгө оруулагчийг төвөггүйхэн олох болсноо зарлав. Мэдээж, хуучин анд нөхдүүд нь хөрөнгөө оруулахад бэлэн байгаагаа, Саакашвилигээр өөрийн ашиг сонирхолоо лоббидуулах, түрээсийн ханш төлбөрөө тохирчихсон байгаа.

Эх сурвалж : Forbes Украин

0 Сэтгэгдэл
МОНГОЛ
Хамгийн их уншсан