Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭСЯ-нд орогнож буй Жулиан Ассанж “найз бүсгүйтэй” болжээ


Б.СЭВЖИДМАА


Жүжигчин, загвар өмсөгч Памела Андерсон Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаж буй  “Wikileaks”-ийн үндэслэгч Жулиан Ассанжийг эргэж очжээ. 49 настай модель бүсгүй сүүлийн таван сарын дотор зургаа дахь удаагаа Ж.Ассанжийг эргэж буй нь энэ юм. Өнгөрсөн аравдугаар сараас хойш сар бүр Жулиан Ассанжтай уулзаж, тэр бүртээ халуун хоол хүнстэй ирдэг тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах сандаа түүний дэмжлэгийг авахаар ингэж ойр ойрхон болзож байгаа гэж тайлбарлажээ. Гэвч тэдний харилцааг ердийн нэг ажил хэргийн холбоо биш гэж үзэх хэвлэл ч цөөнгүй байна.

44 настай Жулиан Ассанж Шведэд хүчирхийлэл үйлдсэн хэргээр тус улсын хуулийн байгууллагаас баривчлах тушаал гараад байх үед Эквадорын Элчин сайдын яаманд орогнох зөвшөөрөл авсан. Тэрээр 2012 оны зургадугаар сараас хойш таван жил шахам  ЭСЯ-ны байранд амьдарч буй. Хэрэв энэ дипломат төлөөлөгчийн газраас гарвал тэрээр аль нэг улсын хуулийг байгууллагад шууд баригдах аюултай. Учир нь, Шведээс гадна Европын холбооны хэмжээнд түүнийг баривчлах тушаал үйлчилж буй. Хэрэв түүнийг баривчлах л юм бол АНУ-д шилжүүлэн өгч, нууцыг нь задруулсан ял хэргээр хүлээлгэнэ гэж Жулиан Ассанж эмээдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан