Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэгэн гэр бүлийн 500 хүн Цагаан сараар уулзан золгожээ

Б.СЭВЖИДМАА

Энэ гэр бүлийн зураг гэвэл та итгэх үү? Тийм ээ, энэ бол Рэн хэмээх овогтны үр сад, нэгэн гэр бүлийнхэн аж.

Хятадын зүүн хэсгийн Жежиан муж дахь Шишэ мужид амьдардаг Рэн овогтынхон энэ жилийн Цагаан сараар ураг төрлийнхөө бүгдийг нь цуглуулж, гэр бүлийн зураг авахуулсан нь энэ. 851 жилийн тэртээгээс ургийн бичгээ хөтлөн явж ирсэн Рэн овогтын үр хойч өдгөө 2000 хүрсэн гэнэ. Тэд сүүлийн 80 жил ургийн бичгээ хөтлөөгүй байсан алдаагаа саяхан залруулж, ах дүүс, төрөл садангаа эрж хайж эхэлжээ. Рэн овогтой, долоон үеийн 2000 гаруй хүн өдгөө амьдарч байгаагаас 500 нь энэ Цагаан сараар уулзан золгожээ. Тэд гэр бүлийн зургаа авахуулахдаа дрон ашиглажээ.

Удтал сураг тасарсан ураг төрөлтэйгөө уулзан золгохоор Бээжин, Шанхай, Шинжаан, Тайвань гээд газар бүрээс ирцгээсэн байна. Рэнгийн гэр бүлийн зураг Хятадын сошиал сүлжээнд олны сонирхлыг ихэд татаж, сонирхолтой комментууд үлдээсээр байна. Тэр дунд “Энэ хүмүүс өөр хоорондоо дурлавал гэрлэж болох уу” гэдэг асуулт тавьснаас эхлээд баярын уламжлал болсон улаан дугтуйтай мөнгө бэлэглэх болоход наашаа харж инээж, цаашаа харж уйлсан байх, бэлэг цуглуулсан хүүхдүүдийн гар цуцсан байх гэх мэтээр хошин сэтгэгдэл ч байна.

0 Сэтгэгдэл
Ийш чааваас даа. Рэгзэдмаа нэгэн овгийн 500 хvн гэж бичих нь зев.
Хамгийн их уншсан