Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд тань цэцэрлэгт орох бол дараахь зүйлийг бэлдээрэй

БСШУЯ-ны сайдын 2004 оны тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг шинэчлэн, 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн багш, арга зүйч, боловсрол соёлын газрын мэргэжилтнүүдийн саналыг тусган энэ жил шинээр боловсруулжээ. “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт” шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг жагсаалтад тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг хэрэглэгдэхүүнийг нэмж, дэвтэр, скочийг хассан байна. Жил бүр уг жагсаалтад орсон хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг цэцэрлэгийн багш нар авахдаа эцэг эхэд хүндрэл учруулах, жагсаалтад ороогүй зүйлийг шаардах тохиолдол гардаг байсан. Түүнчлэн эцэг эхчүүдийн зүгээс чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөө бүхий хэрэгсэл өгөх зэрэг асуудал байнга үүсдэг. Тиймээс чанарын шаардлагыг ч тодорхой тусгасан аж. Жагсаалтад орсон зүйлүүд хүүхдийн тань суралцах бүлгээс хамаараад тоо ширхгийн хувьд өөр байх нь.

Ингээд цэцэрлэгт орох хүүхэддээ бэлтгэх зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.
Балын харандаа - 2 ширхэг
Будгийн харандаа - нэг ком /4-12 өнгөтэй/
Пламастер - нэг ком
Зургийн дэвтэр - 3-5 ширхэг
Ватум цаас - 1 ширхэг
Бийр - 2 ширхэг /бүдүүн, нарийн/
Өнгийн цаас - 2-3 ком
Баримлын шавар - 1 ком
Цаасны хайч - 1 ширхэг
Цавуу - 2-4 ширхэг
Усан будаг - 1-3 ширхэг
Гарын саван - 4-6 ширхэг
Шүдний сойз - 1-2 ширхэг
Шүдний оо - 2-4 ширхэг /80гр/
Ариун цэврийн цаас - 3-5 ширхэг
Амны цаас - 3-6 боодол
Барааны саван  - 1 ширхэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан