Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмират гадаадын мэргэжилтнүүдэд боломж амлаж байна

Б.СЭВЖИДМАА

Арабын Нэгдсэн Эмиратын Засгийн газар шинэ визний систем нэвтрүүлж байгаагаа зарлалаа. Гэхдээ шинэ систем нь гадаадын ур чадвартай мэргэжилтнүүдийг татах зорилготой гэдгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Ямартай ч тус улс анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний салбарт өндөр өндөр мэдлэг боловсрол, дадлага туршлагатай гадаадын иргэдийг татаж ажиллуулах бодлогыг баталсан гэж Ерөнхий сайд, шейх Мухаммед бин Рашид аль Мактум мэдэгдэхдээ “Эмират одооноос эхлэн боломжоор дүүрэн улс боллоо” гэжээ.
Тус улсын одоогийн хуулиар гадаадын иргэдэд байнга оршин суух виз олгодоггүй юм. Харин улсынхаа эдийн засгийг хөгжүүлэхийн тулд зарим салбарт гадаадын боловсон хүчнийг ажиллах боломжоор хангах шаардлагатай болж, хуулиа өөрчлөн, тусгай визийн төрөл гаргаж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан