Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсад бүртгэлтэй, улсдаа бүртгэлгүй МСБХ

Б.ЦЭДЭВСҮРЭН

Монголын сагсан бөмбөгийн холбоо олон жил их хурлаа хийгээгүй, дээд лигээ зохион байгуулж чадахаа больсон гэх зэрэг шүүмжлэлд өртөж байсан нь саяхан. Учир нь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаж супер лигийг зохион байгуулах болсноор хоёр лигийн хооронд тулаан гарсан. Гэвч энэ тулаан өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн холбоо ээлжит их хурлаа хийж, хоёр холбоо тохиролцсоноор нэг юм намжсан.

Монголын сагсан бөмбөг сонирхогчид хоёр холбоогоо эв нэгдэлтэй байлгах ганцхан хүсэлтэй. Өнгөрсөн онд болсон Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит их хуралд 300 гаруй төлөөлөгч, сагсан бөмбөгийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд оролцохдоо МСБХ-ны ерөнхийлөгчөөр сагсан бөмбөгийн спортын хөгжлийн төлөө өөрийн бүх амьдралаа зориулсан, сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг сонгосон нь спортыг улс төрөөс салгая гэсэн сагсан бөмбөгчдийн чин хүсэл байв. Энэ хүсэл нь ч биелж, Монголын сагсан бөмбөгчид тив дэлхийд алдраа цуурайтуулж эхэлсэн. Энэ хугацаанд анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадын зэрэг дотоодын тэмцээнүүдийг МҮСБХ-той хамтран эв нэгдэлтэйгээр амжилттай зохион байгуулж ёстой л эвлэвэл бүтнэ гэдгийг харуулж байлаа.

Гэтэл гай газар дороос гэхчээр гэнэт л иргэн Б.Оргил гэгч гахай болоод модон дотроос гараад ирэх нь тэр. Түүний хүсэлтийн дагуу өнгөрсөн сарын 18-нд Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны улсын бүртгэлийг албан ёсоор хүчингүй болгожээ.

Энэ талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд хэлэхдээ “Хэсэг хүн манай холбооны бүртгэлийг зориудаар бүртгэлгүй болголоо. Эрх мэдэлд шунасан, нэр хүнд хөөсөн тэр хүн Э.Анар. Түүнийг спортын хүрээнийхэн сагсан бөмбөгийн тамирчин байсан, МАН-ын дарга М.Энхболдын хүү гэдгээр нь андахгүй. Монголын сагсан бөмбөгийн холбоо дөрвөн жил шүүхээр явсны эцэст холбооны ерөнхийлөгчөө сонгож, холбоогоо сэргээсэн. Гэтэл эрх мэдлээ ашиглан хэсэг хүн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт нөлөөлж бидний хийсэн ажлыг уландаа гишгэлээ. Үнэхээр Монголын сагсан бөмбөгийн холбоог шинэчилж, спортоо аврах хүсэлтэй байгаа бол хамтарч ажиллах санал тавьсан ч бидэнд татгалзсан хариу өгсөн. Тэгсэн атлаа зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн холбоотой болохын тулд өмнөх холбооны эрхийг хууль бусаар, хүч түрэмгийлэн цуцалсанд харамсч байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо,  Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран ажилласнаар тамирчдын амжилт нэмэгдсэн. Өнгөрсөн онд л гэхэд олон улсын найман тэмцээнд оролцохдоо долоон медаль авлаа. Энэ бол яах аргагүй амжилт. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Манай холбооны бүртгэлийг хүчингүй болгосон учир холбогдох дараагийн байгууллагуудад хандана. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болох Р.Содхүү гэх хүн тушаал гаргасан. Тэр хүн хэзээ ч манай холбоон дээр ирээд ийм зөрчил байна, үүнийгээ арилга гэж хандаагүй. Тиймээс энэхүү тушаалаа намын даргын даалгавраар хийсэн гэж үзэж байна. Ингэж хэлж байгаадаа надад айх зүйл алга” гэв.

МҮСБХ, МСБХ-ны хоорондын хэрүүл багагүй цаг хугацаа орон зайг туулсан ч эвлэрэлд хүрч, амжилтыг атгаж чадсан. Цаашид ч зайлшгүй эвтэй байх ёстой шалтгаан нь тамирчдын амжилт, монголын сагсан бөмбөгийн хөгжил, ирээдүй. Хэдийгээр МҮСБХ лигээ зохион байгуулаад, дотооддоо өрсөлдөөнийг бий болгоод явж байгаа ч Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд бүртгэлтэй нь МСБХ гишүүн. Тиймээс тамирчид олон улсын чанартай уралдаан тэмцээнд оролцоход зайлшгүй МСБХ-ны оролцоо байх ёстой. Хэрэв энэ холбоог ингээд хэн нэгний эрх ашгийн төлөө бүртгэлийг нь хүчингүй болговол Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан 2017 онд болох олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй байдалд хүрч болзошгүй байдал үүсээд байгааг тус холбооны ахмад зүтгэлтнүүд учирласан юм.

Хоёр холбооны төлөөлөл нэг сарын өмнө МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгохоор санаархаж байна хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан. Энэ үеэр МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал “МСБХ нь 2012 оны гуравдугаар сард Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн. Сагсан бөмбөгийг хөгжүүлэхийг зорьсон бүх хүн нэгдээд ажиллаж байгаа. Энэ маань ч тодорхой үр дүнгээ өгөөд байна. Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар Улсын бүртгэлийг хүчингүй болгож, өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж буйд харамсаж байна. Дарга даамал гэх нэр зүүсэн хэсэг бүлэг хүмүүс Улсын бүртгэл,оюуны өмчийн газарт бичиг илгээн манай холбооны бүртгэлийг хүчингүй болгохоор чармайж, энэ талын ажлыг нэгэнт хийгээд эхэлсэн бололтой. МСБХ нь Төрийн бус байгууллага ба удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал. Уг хурлаар удирдлага, Ерөнхийлөгчөө сонгох дүрэмтэй. Бүх гишүүдийн хурлаар сонгогдсон Ерөнхийлөгч Ерөнхий нарийн бичгийн дарга болон шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн нь Монгол Улсын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын бүртгэл, Монгол Улсын ямар ч хуулийн хүрээнд хүчин төгөлдөр, хууль ёсных билээ. Манай холбоо хамтарч ажиллая гэсэн хүн бүхэнд нээлттэй байгаа. Бид өнгөрсөн онд бүх гишүүдийн хурлаа хийж, Ерөнхийлөгчид өрсөлд гэж санал тавьсан. Гэвч огт хариу өгөөгүй шүү дээ” хэмээн мэдэгдэж байсан юм.
Мөн үүнээс өмнө БТСГ-ын шинэ дарга Ц.Шаравжамц өөрийн алдар нэрийг олж авсан, амь амьдралаа залгуулж өндийсөн сагсчид руугаа нулимсан. Тэрээр сагсчдын Спортын төв ордонтой хийсэн гэрээг нь үл тоон “Хэрэв Дээд лигийн тэмцээн явуулбал оруулахгүй” гэсэн тушаал гаргасанд сагсан бөмбөг сонирхогчид дургүйцэж, түүнийг Төрийн албан хаагч, газрын дарга болох дэмжлэгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга  М.Энхболд, түүний хүү Монгол банкны газрын захирал Э.Анараар дамжуулан авсан хэмээн нотолж байсан. Эдгээр үйл явдлаас үүдэн харахад ийм олон удаагийн мэдэгдлийг гүтгэлэг гэх аргагүй. Ямартаа ч сагсан бөмбөгийн холбооны эрх мэдлийг “булаахад” ямар нэг улс төрийн “далд гар” ажиллаад байгаа бололтой.

ОУСБХ буюу ФИБА нь Монголын сагсан бөмбө­гийн холбооны шинэ удирд­лагуудыг хүлээн зөвшөөрч батламжилсан. Үүнийхээ дагуу манай тамирчдыг дэмжиж олон улсын тэмцээн уралдаанд оролцуулж, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах зөвшөөрөл хүртэл өгөөд ажиллаж байна. Гэтэл БТСГ-ын дарга нь сайдтайгаа нийлээд ФИБА-руу и-майл явуулж, хор хутгаад хэдэн сагсчдынхаа олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хаалгачихсан. Одоо дээр нь холбооных нь бүртгэлийг байхгүй болгочихсон байна.
Ингэж сагсан бөмбөгийн холбооны төлөө үхэлдэн тэмцэх болсны цаана юу алдаж байгааг, юу олохоо мэдээж тооцсон л байлгүй дээ. Гэхдээ л хөгжих гэж ядаж яваа, амжилтын эхнээс л атгаж байгаа сагсан бөмбөгийг, сагсчдыг тайван орхи таминь ээ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан