Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгджээ


Өчигдрөөс “Петровис”, “Шунхлай”-н шатахуун түгээгүүрүүд АИ92- 1,625 төгрөг хүрч литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Хэдийгээр Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан ч үр дүн нь ийм л байна.  

Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс  50,000 төгрөг болгож, / 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байсан юм. Гэвч хоёр ч компани ийнхүү үнээ нэмээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан