Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ-ын буцаалт дансанд орж эхэллээ


Энэ сарын 1-нээс иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон билээ. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм.

Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгийг өчигдөр /2017.02.01/ оройноос иргэдийн дансанд шилжүүлжээ.

Та журмын дагуу НӨАТ-ын буцаан олголт авах шаардлага хангасан бол яг одоо дансаа шалгана уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан