Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ арслан П.Бүрэнтөгс Дэслэгч цол, хоёр өрөө байраар шагнууллаа

Үе үеийн шилдэг  тамирчид төрөн гарсан Зэвсэгт хүчний алдар спортын хорооны бөхчүүд улсын наадамын 11 дэх түрүүгээ  авлаа. Өчигдөр БХЯ-ны сайд тэргүүтэй БХЯ-ны удирдлагууд амжилт гаргасан үндэсний спортын тамирчдаа хүлээн авч шагнал гардууллаа. Зэвсэгт хүчний салбараас  шилдэг тамирчид бэлтгэгдэж  энэ жил зохиогдсон  Монголын бүх ард түмний спортын  13-Их наадамд  “Алдар” спортын хорооо багын дүнгээр тэргүүлсэн . Ардын хувьсгалын ойн Их баяр наадмуудад Зэвсэгт хүчний салбараас олон хүчтэнүүд мэргэн харваачид төрөн гардаг билээ. Улсын баяр наадмын бөхийн барилдааны арван түрүүг хүртээд байсан энэ хамт олоноос Увс аймгийн Давст сумын уугуул Зэвсэгт хүчний 350-р ангийн салаан захирагч ахлагч цолтой П.Бүрэнтөгс Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлж Монгол Улсын 50 дахь арслан болсоны зэрэгцээ Зэвсэгт хүчний бөхчүүдийн 11 дэх түрүүг хүртсэн билээ. Өчигдөр цол хүртсэн бөхчүүд болон сурчдыг хүлээн авч батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр тэргүүтэй БХЯ-ны удирдлагууд шагнал гардууллаа. Ес давж түрүүлсэн 350-р ангийн салаан захирагч П.Бүрэнтөгсөд дэслэгч цол, Хоёр өрөө байраар шагнаж  аварга цол авахыг хүсэн ерөөлөө. Мөн Улсын гарьд Ш.Доржсамбуугаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Зэвсэгт хүчний 150-р ангийн алба хаагч Р.Пүрэвдагвад дэслэгч цолоор урамшууллаа. Харин баяр наадмын бөхийн барилдаанд улсын начин Баянмөнх  Б.Гончигдамба  улсын харцага Ц.Содномдорж нарыг ээлж дараалан өвдөглүүлж  харцага цолоо баталсан Увс аймгийн Улаангом сумын уугуул БХИС-ийн биеийн тамирын тэнхимийн багш ахлах дэслэгч Ө.Баторших, улсын харцага А.Цацабшираар тав давж начин цолоо баталсан Завхан аймгийн Их-Уул сумын харъяат Зэвсэгт Хүчний 013-р ангийн дэслэгч Б.Гончигдамба болон буриад сурын харваанд манлай харваачаар шалгарч Монгол Улсын хошой мэргэн цол хүртсэн С.Энхтунгалаг, эрэгтэй харваанд гуравдугаар байрт шалгарсан Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны харваач Б.Батбаатар нарыг мөнгөн шагналаар урамшууллаа. Ийнхүү монгол цэргийн эгнээнээс шилдэг хөвгүүд төрөн гардагыг жил бүр эдний хамт олон батлан харуулсаар байна. Шинээр төрсөн цол хүртсэн болон цолоо баталсан бөхчүүд, манлай харваачддаа амжилт гаргахыг хүсэн ерөөж Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж явахыг БХЯ-ны сайд Ж.Энхбаяр үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Бүрэнтөст үнэхээр зоригтой сайхан барилдлаа ард түмнийхээ хайрыг дааж яваарай. Содномдорж шиг зориггүй зугтаж барилддаг гарууд явахгүй юмдаа Зоригтой хүн БӨХ байдаг гэж үнэн үг шүү.
Хамгийн их уншсан