Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батцэцэг сүүлийн гурван ч тэмцээнд илүү байсан учир Лондонг зорих болов

Зуны 30 дугаар буюу Лондонгийн олимпод Монголын чөлөөт бөхийн холбооны эмэгтэй тамирчид бүтэн багаараа буюу 48, 55, 63, 72 кг жинд олимпын эрхээ хүртсэн. Уг жингүүдэд 48 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, 55 кг-д Ц.Бямбацэрэн,63 кг-д С.Батцэцэг, 72 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмааг  олимпод илгээхээр болсоноо тус холбооны зүгээс албан ёсоор зарласан. 63 кг-аас бусад жингүүдэд тамирчид олимпын эрхээ хүртсэнээрээ, мөн сүүлийн сонгон шалгаруулалтад илүү байснаар олимпыг зорих болсон бол 63 кг-ын жинд л тухайн олимпын эрхээ хүртсэн тамирчин нь бус сонгон шалгаруулалтын сүүлийн шийдвэрийг үндэслэж С.Батцэцэгийг явуулахаар болжээ. Туркийн Станбулд хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд О.Насанбурмаа үнэхээр илүү байж хүрэл медаль, Лондонгийн олимпыг зорих тийзээ захиалж чадсан ч  энэ зөвхөн улсад өгч буй эрх. Гэтэл жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Mongolia open”  мөн улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээн уралдаанд оролцсон үзүүлэлтээр С.Батцэцэг үнэхээр илүү байсан учир тэр олимпын наадмыг зорих болсон байна. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбатаас тодруулахад “ Чөлөөт бөхийн олимпын жинд эрх хүртэнэ гэдэг нь тухайн улсад ирж буй эрх. О.Насанбурмаагийн хувьд олимпын эрхээ хүртсэн бол цаашдаа хичээж өөрийн болгох хэрэгтэй байсан. Холбооны удирдлага, багш дасгалжуулагчид нэгэнт гаргасан шийдвэрийг хүндэтгэх л хэрэгтэй.  Одоо үүнийг дахин яриад байх шаардлаггүй” хэмээн хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Манай дасгалчуулагч нар бүгдээрээ л барилдаж байсан хүмүүс, Тэгээд өөрсдийнхөө тухай, барилдаж байсан үеэ дурсахаар, хэцүү байсан, мөнгө төгрөг олдохгүй ивээн тэтгэгч хайгаад крантны ус уугаад л бор зүрхээрээ амжилт гаргаж байлаа энэ тэр гээд л, дасгалжуулагч болчихоороо бас л өөрсдийгөө ярих юм. бэлтгэл сургуулалт хоол унд хувцас хунар, цалин мөнгө, зардлаа өөрсдөө даагаад л хэдэн тамирчдаа уралдаан тэмцээнд оруулдаг гэх нь хогүй юм ярих юм.Холбоо бүх болоцоог чинь хангаал тамирчин нь тамирчныхаа, дасгалжуулагч нь дасгалжуулагчийхаа ажлыг хийгэээд, холбоо нь зохицуулах ажлаа хийгээд л явж байгаа биз дээ.Зарим тэмцээн дээр авч гарсан тамирчин чинь цэвэр тактикийн алдаанаас болоод эсвэл үнэхээр ***** байдал гаргаад ялагдаж л байдаг ш дээ. Тэр үед хэвлэл мэдээллээр та нар буруугаа хүлээж байсан юм уу?
Энэ бол хэн хүний аваад байдаг зүйл биш байхаа чамд баярлалаа АМЖИЛТ
Хамгийн их уншсан