Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын 10 настай хүүг тайван орхихыг Цагаан ордноос хүсэв


Америкийн хэвлэлүүд болоод олон нийтээс Ерөнхийлөгч Трампын 10 настай хүү Бэррон Трампын сэтгэлзүйд нөлөөлөхүйц элдэв мэдээлэл тараахгүй байхыг Цагаан ордон хичээнгүйлэн хүссэн байна. Америкийн улстөрийн уламжлалт тогтолцоонд улстөрчдийн хувийн амьдралын тухай мэдээлэхдээ аль болох насанд хүрээгүй хүүхдүүдийг нь дурдахгүй байхыг эрмэлздэг хэмээн Цагаан ордноос сануулаад “Бид энэ уламжлалыг манай олон нийт, хэвлэл мэдээллийнхэн маань хүндэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн нэр төрд халдаагүй ямар ч асуудлаар бид та бүхэнтэй хамтран ажиллахад үргэлж бэлэн байгаа” хэмээн дурджээ. Учир нь ээжийгээ гар өргөн алгаа нийлүүлэх гэхэд нь муухай аашилж буй Бэрроны талаар “Saturday Night Live” хэмээх АНУ-д алдартай шоуны хөтлөгч Кэти Рич “ Гэрээр хичээл заалгадаг сурагчдын дундах анхны мэргэн бууч нь тэр байх болно” хэмээн жиргэсэн гэнэ. Цагаан ордны мэдэгдлийн дараа Рич уучлал хүсэн жиргээгээ устгасан аж.

0 Сэтгэгдэл
Хүүхдийнх нь хүмүүжлийн талаар санаа зовнин сэрэмжлүүлсэн бүсгүйг ажлаас халуулна гэдэг хир зэрэг эрүүл америк вэ?
Хамгийн их уншсан