Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост жилд 70 сая кибер халдлага бүртгэгддэг


Холбооны улсын аюулгүй байдлын төвөөс тус улсад 70 сая гаруй кибер халдлага бүртгэгддэг гэжээ. Тус төвийн орлогч дарга Николай Мурашов энэхүү халдлагын дийлэнх нь гадаад улс орнууд руу чиглэсэн байдаг гээд мэдээллийн аюулгүй байдлын хөгжлийн хувьд Орос улс хангалттай сайн  гэж мэдэгдсэн боловч энэ сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Орост өдөр бүр мянга мянгаараа кибер халдлага болж байна.  Ялангуяа АНУ, Герман, Англиас зохион байгуулалттай халдлагууд их ирдэг хэмээн мэдээлсэн юм. 2016 оны дөрөвдүгээр сард 2015 онд ОХУ-ын эдийн засагт кибер халдлагын улмаас учруулсан хохирлыг 203,3 тэрбум рублиэр үнэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан