Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парис агаарын бохирдлын эсрэг хуучин машиныг хална


Францын нийслэл Парис хотын агаарын бохирдлын хэмжээ  нэмэгдсээр байгаа учир албаныхан хорт утаа багасгах төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, жолоочгүй, автомат удирдлагатай, цахилгаанаар ажилладаг мини автобусыг үйлчилгээнд оруулжээ.

“EZ10” гэх зургаан зорчигч тээвэрлэх багтаамжтай эл автобусыг туршилтын журмаар ажиллуулж байна. GPS-ээр ажилладаг энэ автобус үнэ төлбөргүй, долоо хоногийн долоон өдөр иргэдэд үйлчлэх юм. Ийнхүү бага оврын автобус үйлчилгээнд оруулж, хүмүүсийг илүү тав тухтай нөхцөлд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж олгосноор 20 жилийн дараа гэхэд эрс өөрчлөлт гарна гэж албаныхан найдаж байна.

Түүнчлэн өчигдөр Парисын албаныхан агаарын бохирдлыг бууруулах бас нэг шинэлэг аргыг нэвтрүүлсэн нь машинуудыг өнгөөр кодлох систем аж. “Crit’Air” гэх шинэ  системийн дагуу 1997 оны нэгдүгээр сараас 2000 оны арванхоёрдугаар сарын хооронд замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн бүхий л дизель машиныг саарал хуудсаар торгож, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасах аж. Парисын 32 сая гаруй тээврийн хэрэгслийн зургаа орчим хувь нь энэ ангилалд багтаж буй аж. Түүнчлэн 2001-2005 оны хооронд бүртгэлтэй машинуудыг хүрэн өнгийн хуудсаар торгох гэнэ. Парисын агаарын бохирдлын гол шалтгааныг хуучин машины утаатай холбон тайлбарладаг. Тиймээс агаарын бохирдол аюулын түвшинд хүрэх үед нийтийн тээврийг төлбөргүй болгож, Парис руу орж ирэх автомашины хөдөлгөөнд хяналт тавьж, дугаараар хязгаарладаг юм. Мөн бямба гараг болон үндэсний баяр ёслолын үеэр автомашины зогсоолын төлбөрийг нэмэгдүүлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан