Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утаа бууруулж чадаагүй хотын дарга нарт хариуцлага тооцно


Хятадын Байгаль орчны яамнаас орон нутгийн удирдлагуудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой ажиллахгүй байна хэмээн донгоджээ.
Тус яамнаас Шаньси мужийн Линфен хотын захиргааны удирдах албан тушаалтныг дуудаж, яагаад хотынхоо агаарын бохирдлыг бууруулж чадахгүй байгааг тайлбарлахыг шаарджээ. Линфений агаар дахь хүхрийн диоксид нэгдүгээр сарын 4-нөөс хойш дөрвөн удаа 1000 микрограмаас хэтэрсэн байна. Стандарт хэмжээгээр бол нэг шоо метр дэх хүхрийн давхар ислийн хэмжээ 60 микрограмаас дотогш байх ёстой. Гэтэл агаар дахь хорт бодисын хэмжээ ийм өндөр түвшинд хүрчихээд байхад орон нутгийн удирдлагын зүгээс утааны түвшин хортой нөхцөлд хүрлээ гэдгийг ард иргэддээ зарлан мэдээлээгүйгээс гадна нүүрс ашигладаг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох зэргээр арга хэмжээ аваагүй гэж Байгаль орчны яамнаас буруутгажээ.

Зөвхөн Линфен ч бус Хятадын бусад муж, хотын удирдлага агаарын бохирдлын эсрэг санаачилгатай ажиллахгүй байгаа учир утаагаа бууруулж чадаагүй дарга нарт хариуцлага хүлээлгэдэг болох хэрэгтэй гэж Байгаль орчны яам үзэж байгаа аж. Хэрэв тэдний энэ саналыг дэмжвэл найман мужийн 3422 албан тушаалтан утаа бууруулж чадаагүй гэж хариуцлага хүлээхээр байгаа аж. Гэхдээ тэдэнд ямар шийтгэл оноох нь хараахан тодорхойгүй байна.

Ямартай ч, агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн дээд шатны албан тушаалтан, харьяа яамаар зогсохгүй орон нутаг ч дор бүрнээ идэвхийлэн ажиллах хэрэгтэй гэдэг санааг Хятадын төрийн төв хэвлэлүүд ч дэмжиж байна.

0 Сэтгэгдэл
Манайд бол яг эсрэгээрээ. Утаа хөтөлбөрөөр далимдуулж сайн хусч байсан бол улам л дэвшинэ шүү дээ.
Хамгийн их уншсан