Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕГ-ын дарга хүчит бөхчүүддээ хүндэтгэл үзүүллээ



ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Д.Сандаг-Очир улсын баяр наадмаар амжилттай барилдсан бөхчүүдтэйгээ уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн Үндэсний Их баяр, наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж Монгол Улсын гарьд цол хүртсэн Нийслэлийн цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн дэд хурандаа Д.Рагчаа, тав давж начин цолоо бататгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Өсөх идэр начин” чимэг хүртсэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн дэслэгч Ш.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын “Хүч” хорооны дасгалжуулагч багш, цагдаагийн хошууч Ц.Мягмарсүрэн, Х.Амараа нар ирсэн байв.
ЦЕГ-ын даргын тушаалаар шинэхэн гарьд цагдаагийн дэд хурандаа Д.Рагчаад дурсгалын сэлэм, мөнгөн шагнал, “Өсөх идэр начин” чимэг хүртсэн цагдаагийн дэслэгч Ш.Жаргалсайханд цагдаагийн ахлах дэслэгч цол, дасгалжуулагч багш, цагдаагийн хошууч Ц.Мягмарсүрэн, Х.Амараа нарт хугацаанаас нь өмнө цагдаагийн дэд хурандаа цол олгож, дурсгалын зүйл гардууллаа. Түүнчлэн үндэсний их баяр, наадмаар амжилттай барилдсан цагдаагийн хошууч, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, цагдаагийн ахмад, улсын харцага А.Цацабшир, Т.Амартүвшин, цагдаагийн ахлах дэслэгч, улсын начин Ш.Уламбаяр, цагдаагийн дэслэгч, улсын начин Ж.Оргил, Л.Нямсүрэн  нарыг ч шагнаж урамшуулсан юм.

Б.Цэцэг


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан