Германы эрдэмтэд эрчүүдийн хүсч байдаг жинхэнэ гэргийн гурван үндсэн шинжийг тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн үзсэнээр эрчүүд насан туршийн ханиа сонгохдоо энэ гурван гол шалгуурыг үндэс болгодог гэнэ. Судлаачид 20-50 насны эрчүүдээс ирээдүйн эхнэрээ ямар байхыг хүсч байна гэсэн санал асуулга явуулаад хамгийн олон санал авсан гурван үндсэн шалгуурыг сонгожээ.
Энд эхний байранд сайн эзэгтэй буюу хоол сайн хийдэг байх гэсэн шалгуур орсон байна. Үнэхээр “Эрчүүдийн зүрх сэтгэлийг ходоодоор нь дамжуулж татдаг”” гэсэн үг байдаг нь дэмий биш бололтой.
Хоёрдугаарт, эрчүүд бүсгүйчүүдийн гоо сайхан сэтгэл татам чанарыг ихэд анхаардаг гэнэ. Тэднийхээр эмэгтэй хүн гал тогоондоо ч олон нийтийн газар ч сэтгэл булаам сайхан харагдаж байх ёстой. Гуравдугаарт, секс орсон гэнэ. Эрчүүд энэ тухайд эмэгтэйчүүд зөвхөн өөрийн хосын хүслийг биелүүлдэг байх төдийгүй өөрөө бас идэвхтэй, уран сэтгэмжтэй байх ёстой гэж хариулсан байна.