Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европарламентын шинэ даргын сонгууль болно


Европарламентын шинэ тэргүүнийг сонгох сонгууль өчигдөр Страсбургийн нэгдсэн чуулганы үеэр боллоо. Тус парламентын өмнөх тэргүүн Мартин Шульц өнгөрсөн арваннэгдүгээр сард ирэх жил Германы сонгуульд өрсөлдөхөө илэрхийлж ажлаа өгсөн юм.

Ажиглагчдын үзсэнээр Европын холбооны дээд байгууллагын тэргүүний төлөө “ардач” Антонио Таяни, социалист Жанни Пителла болон либерал Ги Верхофстадт нар өрсөлдөж нууц санал хураалтаар нэг нь тодорно.

63 настай итали эр Антонио Таяни өмнө нь Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконигийн итгэлт хүн, ЕХ-ны аж үйлдвэр, өмчийн еврокомиссар байсан төдийгүй Европын холбооны ардын намын фракцын хүн.

Түүний эх орон нэгт 58 настай Жанна Пителла Европын социалистуудыг төлөөлдөг, парламентад өөрийн фракцаа тэргүүлдэг байна.
Харин бельги эр Ги Верхофстадт өмнө нь Бельгийн Ерөнхий сайд байсан, парламентад либерал ардчилагчдыг тэргүүлдэг гишүүн.

Пителлагийн Таянигаас ялгарах ялгаа нь Оросын эсрэг хатуу байр суурь баримталдаг, ОХУ-ын удирдагчдын улс төрийн бодлогыг байнга шүүмжилдэг. Европарламентын тэргүүнийг нийт депутатуудын олонхийн буюу 50+1 гэсэн саналаар сонгоно. Гурван шатны санал хураалтаар тэргүүлж чадахгүй бол  дөрөв дэх санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүн нь тунаж, ахин санал хураалтад орон тэргүүлж сонгогддог. Хэрэв хоёр нэр дэвшигч тэнцүү санал авбал ахмад нь ялалтыг авдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан