Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Moody’s агентлаг АНУ-д 900 сая ам.долларын торгууль төлнө


Олон улсын судалгааны Moody’s агентлаг 2007 оны судалгаагаа буруу гаргасныхаа төлөө АНУ-ын засаг захиргаанд 900 сая ам доллар төлөхөөр болжээ.  Учир нь, тус агентлагийн гаргасан худлаа рейтингээс болж 2008 онд эдийн засгийн хямрал улам хүндрэхэд хүрсэн хэмээн  үзэж тус агентлагийн АНУ-ын зүгээс буруутгасан бөгөөд энэ хугацаанд гарсан бүх зардлыг тус агентлагаар төлүүлэхээр хууль шүүхээр заргалдсан байна. Ингээд тус агентлаг АНУ-ын Хууль зүйн яаманд 437 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон бөгөөд үлдсэн мөнгө нь бусад 21 мужийн прокурорын газрын зардалд зарцуулагдах юм байна.

АНУ-ын зүгээс Moody’s агентлагийн 2007 оны рейтинг тогтоох судалгаанаас болж, орон сууцны бондын зах зээлд давалгаа үүсч, улмаар 2008 оны хямралд хүргэх нэг шалтгаан болсон гэж үзсэн байна. Мөн Standard & Poor’s судалгааны агентлагийг ч мөн ийн буруутгаж байсан юм. Өндөр эрсдэлтэй үл хөдлөх хөрөнгийн зээлийн улмаас АНУ эдийн засгийн хямралд өртсөн. Гэтэл судалгааны агентлагийн зүгээс орон сууцны бондонд худал хөөрөгдсөн үнэлгээ өгч эдийн засгийн хямралд өртөхөд нөлөөлсөн гэж үзжээ.

0 Сэтгэгдэл
Эдгээр байгууллагаас тараасан мэдээнд манайхан онцгой хандаад , дагаж хошуураад дуу дуугаа авалцан ХЯМРАЛ гэж орилсон. Шинэ жилийн бужигнааныг харахад хямарсан юм харагдаагүй
Хамгийн их уншсан