Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Казахстаны ЕТГ-ын орлогч дарга асанг тагнуулын хэргээр баривчлав

Улсын нууц задруулсан хэргээр Казахстаны Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга асан Баглан Майлыбаев болон Дотоод бодлогын хэлтсийн дарга асан Николай Галихин нарыг баривчилсан байна. Энэ тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын хорооны сайтад мэдээлжээ. Тэднийг энэ сарын 14-нд хууль бус цуглаан зохион байгуулсан, төрийн нууц бүхий мэдээллийг түгээсэн зэрэгт буруутган баривчилсан аж.

Астана хотын шүүхээс тэднийг хоёр сарын хугацаанд саатуулах шийдвэр гарсан гэнэ. Үндэсний аюулгүй байдлын хорооноос мэдээлснээр сэжигтнүүдийн орон сууцанд хийсэн нэгжлэгээр нотлох баримтуудыг хураан авсан байна. Майлыбаевыг энэ сарын 12-нд албан тушаалаас нь Ерөнхийлөгчийн шийдвэрээр чөлөөлсөн. Тэрээр 2011 оны аравдугаар сарын 11-нд тус албан тушаалд томилогдсон гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан