Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд цасны улмаас долоон хүн нас барсан байна

Н.БАТ

Японы бүх нутгаар энэ жил өмнөх жилүүдийг бодвол харьцангуй их хэмжээний цас унажээ. Үүний улмаас нийт 7 хүн амиа алдаад байна хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлэв.  Ихэнх нь замын ослоор амиа алдсан бол нэг хүн харагдах орчин муугаас ёроолгүй усанд унаж, өөр нэг нь байшингийнхаа дээврийг цэвэрлэх гэж гараад амиа алдсан байна. Хонсю арлын 50 орчим өрх цасны улмаас харилцаа холбоогүй болсон бөгөөд энэ үеэр онгоц, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ. Цасны зузаан зарим мужид 250 см байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан