Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Трампын үед Америк-Хятадын харилцаа ямар байх вэ


Хятадын төрийн мэдлийн “China Daily” сонин тэргүүн өгүүлэлдээ АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трампын Тайванийн талаар баримталж байгаа бодлого нь хоёр орны харилцаанд асар үнэтэй тусах нь. Энэ нь Бээжинг  “бээлийгээ тайлахад” ч хүргэх байх гэж онцолжээ.

Дональд Трампын шинэ засаг захиргаа Тайванийн асуудлаар өмнө нь Америкийн баримталж байсан “Нэг Хятад” бодлогоос татгалзахыг оролдох байх хэмээн тэмдэглээд “Трамп галаар наадаж байна”. Хэрэв АНУ “Нэг Хятад” бодлогоос татгалзахад хүрвэл Бээжин шийдвэртэй алхам хийхэд бэлэн гэдгийг ч дурдаж.  
Америкийн өмнөх засаг захиргаа Тайванийн асуудалд хандахдаа Хятадтай тогтоосон харилцааны чухлыг ойлгож байсан бол Трамп үхлийн аюултай “нууц авдрыг нээж”  хоёр орны харилцаанд бий болсон суурь зарчмыг алдагдуулах гэж байна хэмээн өгүүллийг бичигч үзсэн байна.

Тэрээр “Энэ нь асар үнэтэй тусч мэдэх юм” гээд АНУ-ын Ерөнхийлөгч “Тайваниар тоглохын хортой үр дагаврыг болоод үүнийхээ төлөө асар их үнэ төлөхийг мэдэхгүй байна” гэжээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч ийм бодлогоос татгалзах нь зөвхөн АНУ, Хятад төдийгүй дэлхий дахинд таатай байхсан хэмээ­гээд Трамп сонгуульд ялсныхаа дараа Тайванийн удирдлагатай холбоо барьсныг сануулаад авчээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Трампыг Тайванийн Ерөн­хий­лөгч Цай Инвэньтэй утсаар ярьсны төлөө Хятад эсэргүүцлээ илэрхийлсэн. Хятадын Гадаад хэргийн яам­наас Хятад, АНУ-ын харил­цаанд сэв суулгахгүйн тулд Тайванийн асуудалд бол­гоомж­той хандахыг Аме­рикийн талд сануулсан юм.

“Нэг Хятад” бодлогын зарчим бол Хятад, АНУ-ын харилцааны улс төрийн үндсэн зарчим шүү хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлдээ дурдсан.
Дараа нь, Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нь Трампын багийнханд “Нэг Хятад” бодлогыг дэмжихийг уриалав.

Тайванийн асуудлаарх Америкийн бодлогыг эргэж харах нь Хятад-Америкийн харилцааг “тодорхой үр дагаварт” хүргэж мэдэхийг өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама бас урьдчилан анхааруулж байгаа  юм.

Бүгд найрамдах намаас дэвшсэн Дональд Трамп сонгуулийн сурталчилгааныхаа явцад болон сонгуулийн дараа Америк-Хятадын харилцааны талаар нэлээд шүүмжлэлтэй зүйлс ярьсан нь Бээжингээс шүүмжлэлд өртөөд байгаа. Дональд Трамп 14-нд “The Wall Street Journal” сонины өнгөрсөн бямба гарагийн дугаарт өгсөн ярилцлагадаа Америкийн “Нэг Хятад” бодлогыг заавал дагаж мөрдөх албагүй гээд одоохондоо Бээжингийн зүгээс валютын талаар ч худалдааны тухайд нэг их дэвшил олж харахгүй байна гэж мэдэгдсэн юм.

“Яриа хэлэлцээрийн энэ бүх зүйл, ялангуяа “Нэг Хятад” бодлогыг та дэмжиж байна уу” гэсэн асуултад Трамп “АНУ өнгөрсөн онд Тайваньд хоёр тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан” гээд “Ганцхан энэ талаар утсаар хариулах боломжгүй. Хариулахгүй бол бүдүүлэг хэрэг болно биз дээ” гэсэн юм.

Хятадын “Нэг Хятад” бодлогыг дэмждэгийн хувьд АНУ-ын төрийн тэргүүн нар Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан 1979 оноос хойш Дональд Трамп анх удаа Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэньтэй утсаар шууд ярьсан юм.
Трампын шилжилтийн захиргаа энэ яриаг “эдийн засаг, улс төр, аюулгүй байдлын хүрээнд нягт холбоо тогтоох тухай” гэж тайлбарласан. Харин Дональд Трамп твиттертээ сонгуульд ялсанд минь баяр хүргэх гэж Тай­ва­нийн Ерөнхийлөгч өөрөө эхэлж утасдсан гээд “Сонир­холтой юм. Яагаад АНУ Тайваньд тэрбум, тэрбум долларын зэвсэг худалдаж байгаа юм. Би баяр хүргэж утас­дахад нь авахгүй байх бай­сан гэж үү” хэмээн бичсэн юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан