Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгалаа


Сурагчдын амралтыг энэ сарын 30 хүртэл сунгасан талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр дөнгөж сая мэдээллээ.

Тодруулбал, БСШУ-ны сайд Ж.Батсуурь мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг энэ сарын 30-ныг хүртэл сунгахаар болсон байна.

Эцэг эхчүүд ч "Хотын утаа, агаарын бохирдол, ханиад томуу их байгаа учраас сурагчдын амралтыг сунгах нь зөв" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан