Томуу, томуу төст өвчин ихээр гарч байгаа болон хүйтний эрч чангарч байгаа энэ үед иргэдээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар ээлжийн амралтыг сунгах хүсэлт тавьсан. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн лхагва гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт хандаж сурагчдын амралтыг сунгах хүсэлт өгсөн. Тэгвэл БСШУСЯ-ны холбогдох албаныхан өчигдөр хуралдаад хоёрдугаар ээлжийн амралтын хугацааг сунгах боломжгүй гэж үзжээ. Томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй буурч эхэлж байгаа болон хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орох шаардлага гарна, амралтыг сунгахаар дараагийн ээлжийн амралтын хугацаа хойшлох зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас ийм шийдвэрт хүрсэн байна. Энэ талаар БСШУСЯ-наас өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. ЕБС-иудын хичээл ирэх пүрэв гараг буюу энэ сарын 19-нөөс эхлэх юм.