FIFA-гийн хоёр удаагийн “Оны шилдэг тоглогч” Бразийлийн домог Роналдиньо энэ онд хөлбөмбөгийн ертөнцөд буцаж ирэхээр төлөвлөж байгаа тухай түүний менежер нь мэдэгдлээ. Тэрээр Өмнөд Америкийн хөлбөмбөгийн нэгэн клубийн бүрэлдэхүүнд орж тоглох гэж байгаа аж.
Роберто Ассисын ярьснаар, “Copa Libertadores” буюу Өмнөд Америкийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгэн клубын тоглогч болохоор дэлхийн аварга Рональдино шийдвэрлэжээ.
Испанийн “Barcelona” багийн домогт довтлогч болох өдгөө 36 настай Роналдиньо өнгөрсөн оны есдүгээр сард Бразилын “Fluminense” багаас гарснаасаа хойш ямар нэгэн багт харьяалагдахгүй явж байгаа юм. Өнгөрсөн онд тэрбээр Перу, Эквадор, Гватемал, АНУ болон Хятадад болсон нөхөрсөг тоглолтууд, Энэтхэгт болсон футзалын тэмцээнд оролцжээ.