Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Б.Отгонбат: Харвардын хөтөлбөрөөр монголдоо суралцах боломжийг компанийн захирлууддаа анх удаа олгож байна
-Сүүлийн үед компаниуд хүний нөөцийнхөө чадварт их анхаарах болж. Хүний нөөц чадвартай байх нь тухайн компанийн амжилттай ажиллах суурь болох нь мэдээж. Энэхүү эрэлтийг дагаад хүний цөөцийг чадавхижуулах олон төрлийн сургалт, хөтөлбөрүүд бий болоод байгаа. Яг энэ үед танай сургууль ч мөн дээрх эрэлт дээр үндэслэн “GLU Executive MBA хөтөлбөр” буюу захиралуудад зориулсан бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг санаачилсан юм байна. Онцлог нь Харвардын их сургуулийн хөтөлбөрийн дагуу явуулна гэж байгаа. Харвард гэхээр монголчуудын хувьд их хол юм шиг санагддаг байсан цаг саяхан. Тэгвэл усыг нь ууж, ёсыг нь дагаж, номыг нь сураад ирсэн хүний хувьд та юу хэлэх вэ?
-Харвард монголчуудад ойртож байгаа нэг хэлбэр нь манай сургуулийн нэвтрүүлж буй “GLU Executive MBA хөтөлбөр” буюу захиралуудад зориулсан бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөр юм. Яг энэ хөтөлбөрийн дагуу Харвадрын онлайн ангид элсэн оръё гэвэл жилийн төлбөр нь 100 мянган ам.доллар гээд бод л доо. Миний бие Харвардын их сургуульд суралцаж төгссөн хүний хувьд Харвардын их сургуулийн Бизнесийн удирдлагын ангийн хөтөлбөр дээр суурилуулж, Харвардын их сургуулиас багш нар урьж, зөвшөөрсний үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг санаачилсан. Харвардын бизнесийн сургуулийн кэйс аргачлалыг ашиглан, жинхэнэ манлайллын хөтөлбөрт суурилсан манлайллын хөгжлийн баг (LDG) аргачлалаар дамжуулан бусад топ түвшний захиралуудтай насан туршийн нөхөрлөл бий болгож харилцан суралцаж, туршлага солилцох ховорхон боломжийг энэхүү хөтөлбөр олгож байгаа юм.
-Харвардаас уригдаж ирсэн багш нар хичээл орно гэлээ. Тэгэхээр танай хөтөлбөрт хамрагдахын хүссэн хүмүүс англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юу?
-Хөтөлбөр маань англи, монгол хэл дээр явагдах учир заавал англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх шаардлагагүй. Харин компанийн захирал байх шаардлагыг тавьж байгаа. Учир нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та хэлнийхээ түвшинг сайжуулахын зэрэгцээ компаниа хэрхэн өргөжүүлэх талаар Харвардад юу заадаг, яаж хэрэгжүүлдэг, хэрхэн шийддэг талаар сурах юм. Нэг ангид 20 хүн хамрагдах учир өөртэйгөө ижилхэн асуудалтай, гарц хайсан, тэмүүлэлтэй хүмүүс нэг дор цуглаж, бие биенийхээ бизнесийг дэмжихээс эхлээд гарцыг хамтдаа хайх боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог учир бид таны хамгийн түрүүнд хангах ёстой шаардлага бол компанийн захирал, ТББ-ын тэргүүн, Төрийн албаны удирдах албан тушаалтан байх гэсэн шалгуурыг тавьж байгаа.
-Та сая ангийнхан нэг нэгнийхээ асуудлыг тодорхойлж, хамтдаа гарц хайх боломжоор хангана гэлээ. Үүнийг тодруулна уу.
-Мэдээж онол, парктикыг хослуулж байж хөтөлбөр маань өөрөө амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Олон улсад нэр хүнд бүхий багш нар хичээл заахаас гадна суралцагсад маань туршлагаасаа хуваалцах нь хамгийн чухал. Энэ бүхнийг харгалзан үзэж бид “Бизнес тур хөтөлбөр”-ийг ч багтаасан байгаа. Үүнд, суралцагсад маань ангийнхныхаа компани эсвэл байгууллагуудаар сар бүр бизнес тур хийж, танилцан багш нарынхаа тусламжтайгаар тухайн байгууллагын кейсийг бичиж, туршлагаас нь хуваалцах даалгавартай байгаа. Мөн Харвардын их сургууль болон Тайваний Үндэсний Чин И Технологийн их сургуульд зуны богино хугацааны аялал, сургалт, хөрөнгө оруулалт хамтрагч олох хөтөлбөрүүдэд заавал хамрагдах ёстой. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь олон улсын байгууллагуудын сургалтад хамрагдаж гадаад зах зээлд гарах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, төслөө хэрхэн бичих зэргийг газар дээрээс нь судлахад оршино.
-Олон сонирхолтой, үр өгөөж бүхий дэд хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой юм байна. Олон улсад нэр хүнд бүхий багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэсэн гэж байсан. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
-Хамгийн нэгдүгээрт дурьдахад Зочин илтгэгч хөтөлбөрийн хүрээнд Монголдоо төдийгүй, олон улсад нэр хүнд нь өсч, Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болсон бизнесмэнүүдийг сар бүр урьж, "GLU CEO Forum"-аар дамжуулан уулзалт, ярилага хийх юм. Багшлах бүрэлдэхүүний хувьд, Харвард, Оксфорд, Манчестр, Тафс, Брэндайз зэрэг дэлхийн шилдэг сургуулиудыг магистр, докторын зэргээр суралцан төгсч бизнесийн байгууллагад ажиллаж байсан олон жилийн туршлагатай Монгол, гадаад багш нарын бүрэлдэхүүнтэй. Зарим хичээлүүдийг зочин багш хүрэлцэн ирж заахаас гадна онлайн хэлбэрийн хичээл, хэлэлцүүлэг, GLUX онлайн флатпормоор дамжуулан заах боломжтой.
-Та түрүүн элсэхийг хүсэгчдийн тоо хязгаартай гэж байсан. Эхний хичээл хэзээнээс эхлэх вэ. Бүртгүүлэхийг хүссэн хүмүүс хэрхэн холбоо барих вэ?
-Манай эхний элсэлт энэ сарын 21-нээс эхлэхээр бэлтгэлээ хангаж байгаа. Одоогийн байдлаар анги дүүргэлт маань 70 хувьтай байгаа учир тодорхой хэмжээний хязгаар тавигдчихаад байгаа. Гэхдээ дараагийн ээлжийн ангид бүртгүүлэх бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Бидэнтэй 99105868, 9901162, 99076255 гэсэн утсаар холбогдохоос гадна www.glu.edu.mn гэсэн хаягаар мэдээлэл авах бүрэн боломжтой.
“Глобал удирдагч” дээд сургууль “GLU Executive MBA хөтөлбөр” буюу захиралуудад зориулсан бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийг Харвардын их сургуулийн туршлагад суурилан нэвтрүүлж байгаа нь монголдоо анхдагч болж байгаа юм байна.
“GLU Executive MBA хөтөлбөр”-ийн талаар “Глобал удирдагч” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын Магистр Б.Отгонбаттай ярилцсан юм.

Р.Сарангоо
0 Сэтгэгдэл