Нойлын суултуур дээр тухлан суугаад хоолоо иддэг ресторан Азийн хэд хэдэн улсад байдаг. Гэвч энэ рестораны хувьд заримд нь үнэхээр огиудас хүрмээр хачин санагдах ч нөгөө хэсэгт нь хөгжилтэй байдаг гэнэ.
“The Modern Toilet Restaurant”-ны хувьд бүхий л эдлэл хэрэглэл нь ариун цэврийн өрөөг санагдуулам байдаг төдийгүй зарим хоол нь жаахан “тиймэрхүү” аж.Хятадын Жейянг мужийн Хангжу хотод байх энэхүү ресторан жуулчдын очих дуртай газар.
Хэрвээ Европт явж байсан бол жорлонгийн суултуурт байгаа хоол тийм хоолны дуршил хүргэх нь юу л бол. Харин Хятадад бол өөр. Ресторанд орж ирээд суултуур дээр суугаад амны цаасны оронд ариун цэврийн ороосон цаас ашиглана. Мөн зарим хоол, хоолны даруулга болон десерт нь за та хараад жаахан хачин сэтгэгдэл төрүүлмээр л зүйл ирдэг гэнэ.
Энэ рестораны хувьд тийм ч өндөр үнэтэй биш учраас үйлчлүүлэгчдээр тасардаггүй аж. Анх энэ рестораныг Тайваньд нээжээ. Түүнээс хойш Хятад даяар сүлжээ ресторан болон өргөжиж байгаа юм.