“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Хятадын арми өндөр албан тушаалтнуудаа халах нь
Хятадын Ардын чөлөөлөх армийн өндөр албаны 50 гаруй түшмэл ойрын үед албан тушаалаа өгөх гэж байна хэмээн Батлан хамгаалахын эх сурвалжаас авснаа South China Morning Post хэвлэл нийтэлсэн байна.
Энэ хүмүүсийн дотор 18 генерал байгаа гээд энэ албан тушаалтнууд ирэх намар Бээжинд болох ХКН-ын XIX их хурлын дараа халагдацгаах юм гэжээ.
Энэ нь хятадын армийн боловсон хүчнийг шинэчилж, авьяас чадвартай шинэ залуу офицеруудад ахмад үеийнхэн халаагаа өгөн зам тавьж өгөх нь зүйтэй гэсэн төр засгийн бодлогын хүрээнд хийх , өөрчлөлт гэнэ. Үүний дагуу л өндөр албан тушаалын энэ хүмүүс залуучуудад зайгаа тавьж өгөн тэтгэвэртээ гарах гэж байгаа юм байна.
Сонин бас Гонконгийн шинжээч Лян Голян энэ тухайд БНХАУ-ын дарга Си Зиньпиний шинэчлэлийн хүрээнд Хятадын Ардын чөлөөлөх арми цэргийн бүрэлдхүүнийхээ тоог цөөлж харин түүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаагийн нэг илрэл гэснийг нийтэлжээ.
Өнөөдөр Хятад зэвсэгт хүчнээ шинэчлэх ажлыг идэвхтэй хийж БНХАУ-ын дарга Си Зиньпин технологийн дэвшил, инноваци нэвтрүүлэх нь “арми, үндэсний батлан хамгаалах хүчнийг төгөлдөршүүлэх гол хүчин зүйл” гэж мэдэгдсэн юм. Түүнийхээр бол 2016-2020 онд хэрэгжих 13 дугаар таван жилийн төлөвлөгөө нь Үндэсний батлан хамгаалах хүчин, зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үе байх юм байна. Си Зиньпин өмнө нь 2017 оны эцэс гэхэд Зэвсэгт хүчнийхээ бүрэлдхүүнийг 300 мянган хүнээр хорогдуулна гэж мэдэгдэж байсан юм.

0 Сэтгэгдэл