Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп тангаргаа өргөмөгц Путинтай уулзана, уулзахгүй

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод, энэ сарын 20-нд тангагараг өргөн үүрэгт ажилдаа орох гэж байгаа Дональд Трамп өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагийн ОХУ-ын эсрэг тавьсан хоригийг “Тодорхой хугацаагаар хадагална” гэж The Wall Street Journal хэвлэлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Хэрвээ Москва терроризмтой тэмцэх, бусад асууал дээр хамтрах юм бол кибер дайралт хийсэн хэмээн Барак Обамагийн засаг захиргаанаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сардп тавьсан хоригийг цуцалж болох юм гэж Трамп онцолсон байна. “Орос үнэхээр бидэнд туслах юм бол, бидэндтэй хамтран ажиллах юм бол, ер нь хэн нэгэн бидэнтэй хамтраад сайн үйл хэрэгт зүтгэвэл хоригийг яагаад цуцалж болохгүй гэж” тэр хэлжээ.

Америкийн  төрийн тэргүүнээр сонгогдоод байгаа тэрээр хэрэв “Хэн нэгэн жинхэнэ сайн үйл бүтээж байвал” хориг ямар хэрэгтэй юм бэ гэж асуусан байна. Трамп бас төрийн тэргүүнэий тангараг өргөснийхөө дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. “Оросууд бидэнтэй уулзахыг хүсч байгаа гэдгийг би сайн ойлгож байна. Энэ миний сэтгэлийг зовоож байна” гэж Трамп мэдэгджээ.

Трамп үүний өмнө Оростой харилцаагаа сайжруулахад тодорхой, тааламжтай хүчин зүйл шаардлагатай гэж хэлж байсан юм.
АНУ-ын зүгээс Оросын эсрэг бүхэл бүтэн хэд хэдэн хориг тавиад байгаа юм. Эхлээд Крымыг Орост нэтгэсэн явдлыг барууныхан түрэмгийлэл хэмээн үзэж хориг тавьсан. Дараа нь Украины зүүн нутагт болсон байлдааны ажиллагааг Донецк, Луганскийн салан тусгаарлагчдыг ороос дэмжиж байна гээд бас хориг тавьсан юм.

Хамгийн сүүлд 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд оросын зүгээс хакерууд нь кибер дайралт хийлээ хэмээн хориг тавийд байгаа.
Эдгээр хориг нь  оросын хэд хэдэн компани, Холбооны аюулгүй байдлын алба, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Тагнуулын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын дээд удирдлагуудад хамаарч байгаа юм. Үүний зэрэгцээ АНУ-ын засаг захиргаа өөрийн Нью-Йорк болон Мэрилендэд байсан ОХУ-ын эзэмшдэг хоёр объектыг хаагаад оросын 35 дипломатчийг АНУ-д нэвтрэх эрхгүйгээр нутаг буцаасан юм.

Исландын Гадаад хэргийн яам Трамп, Путин хоёрын дээд хэмжээний уулзалтыг нийслэл Рейкьявиктаа зохион байгуулахад бэлэн байна гэж мэдэгдлээ.
“Исландын Засгийн газар энэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар албан ёсоор хүсэлт аваагүй. Хэрэв Вашингтон исландын Засгийн газарт ийм уулзалт зохиох талаар хүсэлт тавибал бид Орос-АНУ-ын харилцааг хэвийн болгоход хувь нэмрээ оруулж нааштай хандаж болно” гэж Исландын Гадаад хэргийн сайд Гудлаугур Тор Тордарсон хэлжээ.

Үүнтэй зэрэгцээд Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай Рейкьявикт уулзаж цөмийн зэвсгийг хязгаарлах тухай хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж Sunday Times сонин мэдээлсэн байна.
Хэвлэл “Дональд Трамп албан үүрэгтээ орсны дараа тун ойрын долоо хоногт Владимир Путинтай уулзахаар төлөвлөж байна” гэжэ хэвлэлийн мэдээлэлд дурджээ.

Энд бас “Баруунаас Кремльтэй харилцах харицааны хүндрэлийг Трамп цөмийн зэвсгийг хязгаарлдах асуудлаас эхлэх гэж байгаа бололтой” гэсэн байна.
ОХУ, АНУ хоёр стратегийн дайралтын зэвсгийг хорогдуулах тухай Хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зурсан. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн СНВ-3 хэлэлцээрээр хоёр тал тус бүрийн стратегийн зөөгч пуужинг 700 хүртэл, цөмийн цэнэгийг1500 хүртэл хорогдуулахаар тусгасан юм.

Орос зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ алхам хийхгүй, харин цэргийн аюулгүй байдлын түвшин тогтоохыг дэмжинэ гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн пүрэв гарагт  мэдэгдсэн.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ч арванхоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан ОХУ-ын гадаад бодлогын тухай шинэ тунхагтаа “Цөмийн зэвсгийг шат дараатайгаар хорогдуулах асуудлыг хэлэлцэх”-эд бэлэн байгаагаа тусгаад байгаа юм.

Исландын нийслэл Рейкьявикт 30 жилийн өмнө ЗХУКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев, АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган нарын хэлэлцээр бол Москва Вашингтон хоёр стратегийн зэвсэглэлийг хорогдуулах үндсийг тавьж хүйтэн дайныг хязгаарлахад чухал алхам хийж байсан юм.

Дональд Трампыг тангараг өргөснийхөө дараа шууд л ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай исландын нийслэлд уулзах гэж байна гэснийг түүний шилжилтийн багийнхан  няцаасан байна. Нэрээ хэлэхийг хүсээгүй түшмэл Bloomberg хэвлэлд “энэ бол 100 хувь худал мэдээлэл” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан