Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ыг “Их-8”-д эргүүлж авахыг Итали хүсч байна


Италийн Гадаад хэргийн сайд Анжелино Альфано ОХУ-ыг “Их-8”-д эргүүлэн авах хэрэгтэй гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн байна. “Хүйтэн дайны төгсгөл болж байгаа өнөө үед Оросыг Их-8-д эргүүлж авах нь эрүүл ухаан гэж бид үзэж байна” гэж тэрээр төрийн Rai телевизийн лхагва гарагийн ярилцлагад оролцохдоо хэлжээ.

Альфано бас Оросыг Их-8-д эргүүлэн авах нь Москвагаас тэр дундаа Минскийн хэлэлцээрийг хэрхэн биелүүлж байгаагаас шалтгаална гэж тэмдэглэсэн байна.
Оросыг ирэх тавдугаар сард Таорминд болох дээд хэмжээний уулзалтын өмнө Их-8-д эргүүлэн оруулж чадах болов уу гэсэн асуултад Италийн гадаад хэргийн сайд “оны эхнээс найдвар төрж эхэллээ, ойрын саруудад  асуудал бодитой шийдэгдэж магадгүй” гэсэн байна.

Оросыг G7 эргүүлж авах талаарх анхны таамгаа Альцано өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Corriere della Sera сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Дараа нь тэр нэгдүгээр сарын 10-нд бас НҮБ-д очих үеэрээ бас энэ саналаа давтсан байдаг.

1998 оноос үйл ажиллагаа явуулж байгаа их гүрнүүдийн Их-8 гэдэг эдинй засгийн форум 2014 онд Зрымыг ОХУ-д нэгтгэсний дараагаар Оросыг энэ бүрэлдхүүнд оролцуулахгүй гээд Брюссельд Оросгүй чуулж байсан юм. Хэрэв Москва Крымын талаарх өөрийн  бодлогоо өөрчлөхгүй бол Оростой хмат нэг ширээнд суухгүй гэж G7 мэдэгдсэн юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болохоор Москва G8-д орохын төлөө ямар ч алхам хийхгүй гэж мэдэгдсэн байдаг.

0 Сэтгэгдэл
ха ха, Сайдыг санадаг л байхгүй юу
Хамгийн их уншсан