Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Обамагийн сүүлийн пост олон нийтийн сүлжээнд од болж байна


Бүрэн эрхийнх нь хугацаа өндөрлөж байгаа, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн цахим хуудсандаа бичсэн үг нь дэлхийн анхаарлыг татаж, бусад орны төрийн тэргүүн нарын олон нийтийн сүлжээнд  бичсэн мэдээллээс хамгийн олон лайк цуглуулсан нь болоод байна.

Обама “Бүгдэд баярлалаа.Миний хамгийн сүүлийн бас эхний гуйлт бол энэ бүх өөрчлөлтийг хийсэн нь ганц миний чадвар биш. Харин та бүхнийх шүү гэдэгт л итгэхийг хүсч байна” гэж бичжээ. Нэг өдрийн дотор түүний энэ үгэнд 1,4 сая хэрэглэгч лайк даржээ.

Барак Обама 2015 оны тавдугаар сараас President of the United States хуудсыг хөтөлсөн юм. Нээсэн даруйдаа тавхан цагийн дотор сая гаруй уншигчтай болж дэлхийн дээд амжилт тогтоож байсан  энэ хуудас 2017 оны эх гэхэд 13,3 сая уншигчтай болоод байгаа.
2008 оноос АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа Барак Обама олон нийтийн сүлжээ ашигласан анхны Ерөнхийлөгч юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан