Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түргэн тусламжийн машиныг саатуулснаас болж өвчтөн нас баржээ


ОХУ-ын Петропавловск-Камчаткийн хязгаарт яаралтай тусламжийн машины замыг хэсэг танхай этгээд хааснаас болж, 21 настай залуу нас барсан хэрэг гарчээ. Танхай этгээдүүд түргэн тусламжийн машины дохиог үл тоомсорлосон гэж бүс нутгийн Мөрдөн байцаах албанаас мэдээлсэн байна.

Дуудлага өгснөөс хойш эмнэлгийн машин ердөө гурван минутын дараа өвчтөнийхөө ойролцоох гудманд очсон байна. Харамсалтай нь, өвчтөний гэрт очихын даваан дээр зам хааж зогссон машинтай танхай залуус түргэний машинд зай тавьж өгөөгүйн улмаас түргэн тусламжийн жолооч тэднээс холдохыг гуйж, хэл амаа ололцох гэсээр 10 минут болж, өвчтөн амьсгал хураасан байна. Танхайчууд зам тавьж өгөхгүй хашгирчин түргэний машины хамар дээр цохин заналхийлж байсан гэнэ.

“Манай тусламж өвчтөндөө хүрэхэд 13 минут л хангалттай байсан. Харамсалтай нь, танхайчуудтай зохицох гэсээр 10 минут алдсанаар өвчтөний амийг аварч чадсангүй” гэж түргэн тусламжийн төвийн мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан