Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
"Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 429 хүн яаралтай тусламж авчээ
Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 64.4 тэрбум ам.долларт хүрнэ
П.Сэргэлэн: Ажлын байраа хадгалж үлдэх шаардлага тулгараад байна
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Аймгуудад өвөлжилт хүндэрсэн гэсэн. Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 13 аймгийн 123 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг хангаж байна. Шаардлагатай тусламжаа ирэх долоо хоногоос эхлэн малчдад хүргэнэ.
-Өвөлжилт хүндрэлтэй байгаа энэ үед яамны зүгээс малчдыг дэмжихэд чиглэсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэхгүй байх, үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ зохион байгуулна. Юуны өмнө өвөлжилт хүндрэх эрсдэлтэй дээрх 17 аймгийн 127 сумын малчдаас 30 хүртэл мянган тонн махыг хот, суурин газрын хүн амын хэрэгцээнд зориулан худалдан авч нөөцлөхөөр боллоо. Мал, мах бэлтгэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр шийдвэрлэж, зээлийн хүүгийн төлбөрийг ХХААХҮ-ийн сайдын урамшууллын зардлаас гаргах юм.
-2017 онд хөдөө аж ахуйн салбар улсын эдийн засагт хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх боломж байна вэ?
-Бидэнд улсынхаа эдийн засагт боломжийнхоо хэрээр орлого төвлөрүүлэх хүсэл байна. Гэхдээ эхний ээлжинд бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэхээсээ илтүүтэйгээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилго тавьж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо худалдаж авдаг байх талаар төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна. Хэдхэн хоногийн өмнө бид цайны салбарын зөвлөлгөөн хийхэд манай улс цайныхаа 98 хувийг импортоор авдаг гэсэн статистик тоо гарсан. Гэтэл манай улсад цайны олон төрлийн ургамал ургадаг. Эдгээр ургамлаар цай хийж дотоодын хэрэглээг хангах эхний шаардлага байна. Мөн хил орчмын хамтарсан худалдаа зохион байгуулна.
-Өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбар хэдэн ажлын байр бий болгосон бэ. Энэ онд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Одоо бид ажлын байрны тоог нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэй бий болгосон ажлын байраа хэрхэн хадгалаж үлдэх вэ гэдэг талаар анхаарал хандуулах хэрэгтэй. Өнөөдөр аймгуудын ХӨААГ-ын дарга нарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны ХХААХҮЯ-ны салбарт тавьсан зорилтууд болон ирэх жилүүдэд аймаг орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцлаа. Цаашдаа Монгол Улс эдгээр зорилго зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, хяналттай байх ёстой. Тийм ч учраас өнөөдөр орон нутаг болон харьяа газрын удирдлагуудтай биечлэн уулзлаа.

0 Сэтгэгдэл