“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
“Samsung”-ын дэд ерөнхийлөгчийг авлигын хэргээр байцаалаа
“Samsung” группийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хег тойрсон авлигын хэргийн дуулианы хүрээнд “Samsung” группийн дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёныг БНСУ-ын мөрдөн байцаах албаны хараат бус комисс дуудаж байцаалаа гэж тус комиссын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
“Ли Жэ Ён авлигын хэрэгт сэжиглэгдсэний улмаас өнөөдөр өглөө байцаалтад ирлээ” гэж төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцаас үзвэл “Samsung”-ийн удирдлагууд Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз Чхве Сун Сильд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтран бизнес эрхэлж байсан гэж үзэж байгаа бололтой.
Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз Чхве Сун Силь
Үнэхээр тус корпораци Германд байдаг Чхве Сун Силь болон түүний охины эзэмшдэг фирмийн дансанд 18 сая доллар шилжүүлж, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээний үнэ гэж тайлбарласан юм байна. Харин мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар “Samsung” корпораци төрийн тэтгэврийн сангийн хөрөнгөнөөс завшиж байсан авлигачдад дэмжлэг үзүүлж байсан гэнэ.
Ерөнхийлөгч Пак Кын Хэгийн дотнын найз гэдгээ ашиглан Чхве Сун Силь нь спорт урлагийг дэмжих нэрийдлээр Засгийн газрын бус хэд хэдэн сан байгуулж, Солонгосын томоохон компаниудыг дарамтлан их хэмжээний мөнгө авч нэлээд хэсгийг нь хувьдаа завшсан юм.
Мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч Пак Ын Хэ нь өөрийн найз энэ эмэгтэй хууль бус үйл ажиллагаанд багагүй оролцсон гэж үзэж байгаа юм. Энэ бүх дуулианаас болоод Ерөнхийлөгч тус улсын парламент Пак Ын Хэгийн бүрэн эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн Ерөнхий сайд Хван Гё Ан нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүний албанаас бүрэн огцруулах эсэх нь Үндсэн хуулийн шүүхийн санал хураалтаар шийдвэрлэгдэх юм. Харин Солонгосын томоохон хотуудад Ерөнхийлөгч Пак Кын Хег огцруулахыг уриалсан жагсаал цуглаан үргэлжилж, сая сая хүн оролцож байна.

0 Сэтгэгдэл