Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх медальтнууд сэргээшийн шинжилгээ өгнө


Лондон 2012 допингийн эсрэг олимпын наадмын түүхэнд хамгийн томд тооцогдох тусгай ажиллагааг төлөвлөж байна. Одооноос эхлээд паралимпын наадам дуусах хүртэл оролцсон нийт тамирчдын тэн хагас нь сэргээшийн сорил өгөх гэнэ. Сорилыг 150 эрдэмтний баг 6000 сорьцыг тамирчдаас авахаар болжээ. Түүнээс медаль хүртсэн тамирчид заавал сорьц өгөх ёстой аж. Энэхүү ажиллагааны салхийг Их Британы шигшээ багын тамирчид Филлифс Идову, Бэт Твэдли, Дэвид Вэйр нар хагалсан байна. Афины олимпын 4х100 метрийн төрөлд алтан медаль хүртсэн атлетикч Девониш хэлэхдээ “Олимпын медаль авна гэдэг дэлхий дээрх хамгийн гайхамшигт мэдрэмж. Атлетикчид сэргээшийн хүчээр биш өөрийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд медалийн тавцан дээр гарч зогсох ёстой гэдгийг ухаарах ёстой” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан