Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьсны үзэл 10 жилийн өмнөхөөс сайжирсан гэж Обама үзэж байна

АНУ-д өөр өөр арьстай хүмүүсийн харилцаа 10 жилийн өмнөхийг бодвол сайжирсан гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гарагт Иллинойс мужийн Чикаго хотод төгсгөлийн үг хэлэхдээ дурдсан байна.

“Арьсны үзлийн ялгаа өмнөх 10, 20, 30 жилийн өмнөхийг бодвол эрсё сайжирсан гэдгийг ойлгохын тулд бид удаан хугацаа туулсан. Энэ нь зөвхөн статистик үзүүлэлтээр төдийгүй, залуу америкчуудын, улс рөийн хүрээний дундах харилцаагаар мэдрэгдэж байна” гэж тэр хэлжээ. Гэхдээ тэрээр “бид байх ёстой тэр газраа хараахан хүрээгүй байна” гэсэн байна.

“Энэ талаар бид илүү их ажиллах ёстой. Хэрэв бүхийл хүмүүс орлогын төлөө ажиллаад байхад цагаан арьст дундчуудын эсрэг цөөнхөд учир дутагдалтай байгаа бол, эдийн засгийн ялгаа байгаа бол энэ ялгааг арилгахын төлөө бид ажиллах л ёстой”  гэж Обама тэмдэглэжээ. Тэр бас цагаачид, дүрвэгсдийн хүүхдүүдэд туслахаас татгалзах нь “бидний өөрслийн хүүхдийн нөхцөл байдал мууддахын” эхлэл болно гэсэн байна.

Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагуудаас хар арьст иргэдтэй , ялангуяа цагдаагийнхны үйл ажиллагааны эсрэг үзэл бодол ихэсч хурцдах хандлагатай болоод байгаа юм. Энэ нь хууль сахиулагчид харь арьст иргэдийн эсрэг хүч хэрэглэх, бүр аминд нь хүрэх явдал олонтоо тохиож байгаатай холбоотой юм.

0 Сэтгэгдэл
Харин ч ихийг намнаад байгаа юм биш үү
Хамгийн их уншсан