“Лондон 2012” зуны 30 дугаар олимп эхлэх цаг ойртсон энэ үед олимпын наадмын өмнөх тамирчидын бэлтгэл хэр байгааг шалгасан сүүлийн сорилго гэж болох “Лондонгийн гранпри” болж өнгөрлөө. Харамсалтай нь БНХАУ-ын шилдэг тамирчин олимпын аврага Лью Шиан хагас пиналд оролцсоныхоо дараа нурууны гэмтлээ сэдрээсэн байна. 2004 оны Афины олимпид хэний ч санаанд оромгүй “ази залуу” эрэгтэйчүүдийн халхалттай 110 метрийн гүйлтэнд түрүүлж Хятадын ардын баатар болсон билээ. Үүний дараа 2008 онд нутагтаа болсон олимпын наадмаас түүний алтан медаль авах зорилго нь бэртэл гэмтлийн улмаас талаар болж хоцорсон. Дөрвөн жил хүлээж сүүлийн нэг жил гаруй бэртэл гэмтлээ эдгээн тэмцээн уралдаануудыг өнжсөөр ирсэн ч олимпын өмнөхөн ийнхүү бэртлээ сэдрээсэн нь туйлын хүнд байдалд ороод буй ажээ.