Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Халаалтын төхөөрөмжүүд лизингээр авах боломжтой


Ч.ДӨЛГӨӨН


Засгийн газраас гэр хорооллын айл, өрхийн шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг тэглэх шийдвэр гарсан. Үүнтэйгээ уялдуулж гэр хорооллын айлуудад халаагуур худалдаж авахыг уриалж буй. Нийслэлийн хэмжээнд 214 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Тэд агаарын бохирдлын 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг гэсэн баримт бий. Засгийн газраас гэр хорооллын айл өрхүүдэд хоёр сая 400 мянган төгрөгийн үнэтэй халаагуурыг санал болгоод байгаа. Ингэхдээ 50 хувийг нь хөнгөлж, банкны зээлээр худалдаж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл эдийн засаг хямарчихсан энэ үед нэг сая гаруй төгрөгийн өртөг бүхий халаагуур авч хэрэглэх айл 214 мянган өрх дотор хэд байгаа билээ гэдгийг бодолцох л асуудал.

Агаарын бохирдолд Засгийн газар, эрх баригчид зөвхөн санаа зовоод байгаа юм биш. Гэр хорооллынхон ч санаа чилээж байгааг 100 айлын барилгын материалын төвүүдээр явж байхдаа анзаарлаа. Учир нь, иргэд өөрсдийн боломжинд тохирсон үнэтэй халаагуурын эрэлд гарчээ. Би ч мөн тэдний нэг болж, халаагуурын үнэ ханш судаллаа.

Иргэд халдаг шал, халаалтын бойлюр, агаар шүүгчийн эрэлд гарчээ. Цаг үеэ дагаад хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүнүүд Орос, Солонгос, Монголд үйлдвэрлэсэн брэнд, дуураймал, өндөр үнэтэй, дундаж гээд төрөл бүрээрээ худалдаанд байна. Хамгийн гол нь аль ч бүтээгдэхүүнийг банкны лизингээр авах боломжийг борлуулагчид нь бүрдүүлжээ.
 

Монголд үйлдвэрлэсэн халаалтын төхөөрөмж эрэлттэй ч үнэтэй

Агаарын бохирдльг бууруулах, айл өрхөд хямд зардал бүхий өндөр технологитой халаагуур санал болгох зорилгоор манай зохион бүтээгчид “1000 лан” нэртэй пааран халаалтын төхөөрөмж бүтээжээ. 24 цагийн турш хэрэглэгчийн тохируулсан температурт дулаанаа хадгалдаг уг бүтээгдэхүүн энгийн цахилгаан халаагуураас гурав дахин бага цахилгаан зарцуулдаг. Удаан эдэлгээтэй, хэрэглэхэд хялбар, хөдөлмөр бага зарцуулдаг гээд олон давуу талтайн дээр үнийн хувьд ойролцоогоор 500 мянгаас 1.500 сая төгрөг. Лизингээр авах боломжтой гэнэ. Бүтээгдэхүүнийг сонирхож байсан нэг хэрэглэгч 36 ам.метр талбайтай байшиндаа 500 мянган төгрөгийн “1000 лан” халаагуурыг авахад хамгийн ихдээ л сард 40 мянган төгрөг цахилгаандаа төлнө гэдгийг сонсоод гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдөхөөр болоод гарсан.

Орост үйлдвэрлэсэн олон янзын цахилгаан халаагуурыг ч санал болгож байв. Цахилгааны зарцуулалт багатай, хөлдөхгүй, эдэлгээ сайтай гээд цахилгаан халаалтын төхөөрөмжид гарч болох эрсдлүүдийг шийджээ. Мөн цахилгаан халаалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох НАНО буюу хөнгөн цагаан, ялтсан халаагуур худалдаалагдаж байв. Хүйтэн агаарыг сорж агаарын урсгал үүсгэн өрөө тасалгааг түргэн хугацаанд халаадаг гэнэ. Өрөөний хэмийг өөрийн хүссэн хэмжээгээр тохируулдаг, 24 цаг тасралтгүй хэрэглэхэд 8-10 цаг ажилласан мэт цахилгаан зарцуулдаг энэхүү төхөөрөмж үнийн хувьд халаах талбайн хэмжээнээс шалтгаалаад 250-500 мянган төгрөг. Баталгаат хугацаа гурван жил бөгөөд банкны лизингээр авах боломжтой.
 
Чанартай нь солонгос шалны халаалт гэв

Харин шалны халаалтын хувьд БНСУ-ынх хамгийн чанартай байдаг хэмээн борлуулагчид зөвлөв. ISO олон улсын стандартын дагуу хийсэн, импра туяа болон анион бодисыг ялгаруулан шалыг халаахаас гадна агаарт буй нян бактерийг устгадаг эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг Korea cable компани 2001 оноос хойш иргэдэд санал болгож буй. Цахилгааны хэмнэлттэй, алсаас удирдах боломжтой, хэсэг газар болон нийтэд нь халаах ухаалаг удирдлагатай бүтээгдэхүүндээ таван жилийн баталгаат хугацаа өгч, угсарч нийлүүлж өгнө гэв. Мөн лизингээр авах боломжтой юм билээ. Халаалтын хавтангууд цахилгаан зарцуулалт болон хэмжээнээсээ хамаараад 62-39 мянган төгрөг. Үүн дээр шал дүүргэгч, удирдлага, суурилуулалтын 200 гаруй мянган төгрөг нэмэгдэх юм билээ. Харин бойлюрын хувьд цахилгаан зарцуулалт, усны хэмжээнээсээ хамаараад 325-625 мянган төгрөг байдаг аж.
Агаар цэвэршүүлэгчийн хувьд “Sharp”, “Panasonic” зэрэг брэндийнх бол 300 мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй. Агаарын бохирдлыг мэдэрдэг, утаа нян бактерийг 99,97 хувь устгадаг, тоос тортог шүүдэг, шөнийн горимтой гээд олон сонголттойгоос гадна мөн л лизингээр авах боломжтой гэв.
Өвлийн цагт гурван ковш буюу нэг портерын том тэвш нүүрсийг 210 мянган төгрөгөөр худалдаалдаг. Нэг өрх өвөлдөө дунджаар хоёр портер нүүрс түлдэг гэж бодоход гэртээ тохирох ямар нэг халаалтын систем сонгоод эрүүл дулаан өвөлжвөл болохгүй гэх зүйл алга. Ганц ч гэсэн айл яндангаа далд хийж  байвал аштай юу даа.

1 Сэтгэгдэл
Хямд юм санал болговуу гэсэн чинь бараа зарах гэсиймуу пизда чинь их тавлаж байх шив
Хамгийн их уншсан