Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон сансрын хамгийн жижиг зөөгч пуужин хөөргөхөө хойшлууллаа

Японы Сансар судалгааны JAXA агентлаг  хамгийн жижиг SS-520 зөөгч пуужингаар холбоо мэдээллийн TRICOM1 хиймэл дагуул сансарт гаргахаар энэ 11-ний өдрийг сонгож авснаа хойшлуулжээ. Үүнийгээ агентлаг цаг агаарын таагүй нөхцлөөс болсон гэж тайлбарласан ч дара аяг хэзээ хөөргөхөө мэдэгдээгүй байна.

Агентлаг бас гурван угсраат SS-520 зөөгч пуужин нь 9,54 метр урт, 52 см диаметртэй, ердөө 2,6 тонн жинтэйгээрээ өнөдөр манай гариг дээрх хамгийн жижиг пуужин гэж тэмдэглэжээ.

Ийм байдлаар JAXA агентлаг зөөгч пуужин бүтээх, хөөргөх зардлыг бууруулж 400 сая иенээс хэтрүүлэхгүй байхаар зорьж байгаа юм. Энэ зөөгч пуужингаар агаар мандалд гаргах, дэлхийн зургийг авч илгээх зориулалттай TRICOM1 хиймэл дагуул нь ч гурван кг жинтэй юм байна.

Өнөөдөр Япон улс нэгийг нь хөөргөхөд л 10 тэрбум иений зардал гардаг хүнд Н2А зөөгч пуужин ашиглаж байгаа нь дэлхийн дунжаас өндөр өртөгтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан