Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч Мадуро огцорч байгааг Венесуэлийн парламент зарлалаа

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадура өөрийн албан тушаалаа орхиж байна гэж сөрөг хүчин олонхи болсон Үндэсний ассамблей зарлалаа гэж El Nacional хэвлэл мэдээлсэн байна.

Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн төлөө парламентын 163 гишүүний 106 нь санал өгсөн байна. Баталсан тогтоолоор бол Мадуро бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй болсноор албан тушаалаа өгч байна гэсэн үг юм байна.

Парламентын гишүүд Үндсэн хуулийн 233 дугаар заалтын хүрээнд ерөнхийлөгч албан тушаалаасаа буувал ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулна  гэсэн шийдвэр гаргасан байна. Харин засгийн газрын талын гишүүд парламент ийм шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байна. Сөрөг хүчнийхэн улс оронд нүүрлэсэн нийгэм  эдийн засгийн хямрал, бий болоод байгаа нөхцөл байдлаас гарах талаар хийх гэсэн Үндэсний Ассамблейн ажилд  садаа болсны  хувьд төрийн тэргүүн огцрох ёстой гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн 2016 оны аравдугаар сард парламент Мадурог эргүүлэн татахаар санал хураасан юм. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалыг Үндсэн хуулийн тогтолцоонд аюул учруулан, төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгаажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан