Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Forbes: Трампыг ялсны дараа оросын тэрбумтнуудын хөрөнгө 29 тэрбумаар нэмэгджээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Дональд Трамп ялсны дараагаар оросын тэрбумтнуудын хөрөнгө 29 тэрбум ам.доллараар өслөө гэж Forbes сэтгүүлд бичжээ. Энэ бүхэн оросын үнэт цаасны үнэ өссөн, рубль чангарсантай холбоотой гэж сэтгүүл тэмдэглэсэн байна.

НОВАТЭК-ийн удирдах зөвлөлийн тэргүүн Леонид Михельсоны хувьцааны үнэ 2016 оны арваннэгдүгээр сарын 8-наас хойш 1,9 тэрбумаар өсч түүний хөрөнгө 18,2  тэрбум долларт хүрсэн гэсэн байна. Михельсон оросын баячуудын жагсаалтыг 2016 оноос эхлэн тэргүүлж байгаа хүн юм.

Харин Трампыг сонгуульд ялсны дараагаар америкийн тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээ 2,8 хувиар өссөн нь оростой харьцуулахад дөнгөж 7,1 хувь болж байна.
Bloomberg-ийн мэдээлснээр бол дэлхийн баячуудын хөрөнгө 2016 онд 237 тэрбумд хүрсэн юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан